Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хааныг эзэмшигч “Хаан”
Нийгэм

Хааныг эзэмшигч “Хаан”

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5839032122012-08-17-09-33[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хөгжмийн хаан төгөлдөр хуурыг төгс эзэмшиж, дэлхий нийтийн сонорыг мялаах сор бүтээлүүдээр бэлэг барьдаг нэгэн хүнийг танилцуулах гэж байна. Энэ бол Ричард Клайдермэн. Тэрээр 1953 оны 12 дугаар сарын 28-нд Парист төржээ. Суут хөгжмийн зохиолчид болох Бетховен, Лист, Шопен, Моцарт зэрэг алдартнуудын хөгжмүүдийг чадварлаг тоглож олны хүртээл болгосноор нь дэлхий нийт түүнийг мэддэг.

Тэрээр голчлон жазз, сонгодог хөгжмийн төрлөөр хайрын сэдэвтэй уянгалаг аяз тоглодог юм. Ричард 6 настайгаасаа эхлэн төгөлдөр хуураар хичээллэсэн бөгөөд 12 настайгаадаа Парисын хөгжмийн дээд сургуульд нууцаар элсэн орж суралцжээ. Ричард хөгжмийн сургуулиа төгссөний дараа нэг хэсэгтээ дагалдан хөгжимчнөөр ажиллаж байв. Түүний амжилтын гараа 1976 онд хөгжмийн зохиолч Paul de Senneville-ийн хорвоод дөнгөж мэндэлсэн охин Аделиндаа зориулж бичсэн “Ballade pour Adeline” хэмээх гайхамшигт бүтээлийг тоглосноор эхэлсэн юм. Түүний энэ сингл итгэмээргүй амжилтанд хүрч, дэлхийн 38 оронд 22 сая хувь борлогджээ. Үүнээс хойш түүний нэр алдар өсч дэлхийд данстай шилдэг төгөлдөр хуурч болсон юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт 250 өдрийн турш 200 аялан тоглолтыг хийсэн нь түүний карьерын оргил үе байв.

Зарим үед Ричард шинэ залуу хөгжимчдийг удирдаж, Холливуудын одод болон, АББА гэх мэт алдартай хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байжээ. Хэдийгээр тэрээр дэлхийн шилдэг төгөлдөр хуурч боловч түүнийг урлаг судлаач, шүүмжлэгч нар арга барилын хувьд баригдмал гэж шүүмжилдэг. Түүний үзүүлбэр бүхэлдээ сайн байж чаддаггүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг байна. 1980-аад оноос хойш хятадын төгөлдөр хуур судлаач нар Ричардын ур чадварын арга барилыг гүнзгийрүүлэн судалж, сургалтандаа ашигласаар иржээ. Түүний тоглосон аяз бүрээс төгөлдөр хуурын хүч, далдын ямар нэг зүйл мэдрэгддэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.