Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Дуу хөгжим

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Урт хугацаагаар сууж ажилладаг хүмүүс хүзүү өвдөх хөших өвчинд нэрвэгдэх нь элбэг байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.

Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.
Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градус жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.
Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн. Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ.
Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ
Ойрын зайнаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүнд муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хэртэй харж бараалах хэрэгтэй. Ингэвэл ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүү чилэхгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дуу хөгжим Урлаг

Хвасагийн “So Cute” дууны клип 11 сая үзэлт давлаа

15/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” анплаггед тоглолт хийнэ

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.