Сүүлийн жилүүдэд Монголын телевизүүд бие биетэйгээ өрсөлдөн олон ангит кино хийж байгаа. Тэр дундаа МҮОНТ цэрэг, цагдаа, эмчийн тухай кино хийж, тэдний жаргал зовлон, ажил хөдөлмөрийн хүндийг олон нийтэд үзүүлж байгаагаараа онцлогтой. Тэгвэл МҮОНТ-ийн найруулагч н.Гантулга “Огцом эргэлт” нэртэй олон ангит кино хийж байгаа ажээ. Энэ кинонд өрхийн эмч нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний жаргал, зовлонг харуулах юм байна. Кинонд Монголын нэр цуутай олон жүжигчин тоглож байгаагаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа аж. Тухайбал, Москвагийн радиод таван жил ажиллаад ирсэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа Саран хэмээх өрхийн эмчийн дүрд тоглож байгаа ажээ. Тэрбээр залуудаа “Гарын таван хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож байсан билээ.
Н.Пунцаг