Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна
Кино

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

Урлаг Урлаг26/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Beef” цувралын дүрээрээ “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн жүжигчин Чарльз Мелтон “Naruto” мангагаас сэдэвлэсэн уран сайхны кинонд тоглохоор яригдаж байна. Тэрбээр “Lionsgate”-ийн бүтээж буй тус киноны гол дүрүүдийн нэг болох Какаши Хатакегийн дүрийг бүтээхээр эцсийн шатны хэлэлцээрт орсон талаар мэдээлжээ.

Уг киног “Marvel”-ийн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” болон одоо кино театруудаар гарч буй “Spider-Man: Brand New Day” бүтээлээрээ танигдсан найруулагч Дестин Даниэл Креттон найруулна. Тэрбээр Масаши Кишимотогийн бүтээсэн дэлхийд алдартай “Naruto” мангагаас сэдэвлэн уг киног бүтээхээр ажиллаж байна.

“Naruto” анимед нинжа тосгоныхоо удирдагч болохыг мөрөөддөг, эрч хүчтэй залуу нинжа Наруто Үзүмакигийн түүхийг өгүүлдэг. Түүний биед есөн сүүлт үнэгний хүч оршдог бөгөөд энэ нь Нарутогийн амьдрал, нинжа болох замд нь олон бэрхшээл авчирдаг билээ.

1999-2014 онд Японы “Weekly Shonen Jump” сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн “Naruto” манга нь дэлхий даяар асар их алдартай болж, улмаар хоёр том хэмжээний анимэ цуврал гарсан юм. Тус цувралууд нь олон улсын хэмжээнд “Cartoon Network”, “Disney XD” зэрэг сувгуудаар цацагдаж байжээ.

Одоогоор киноны Наруто Үзүмакигийн дүрд тоглох жүжигчнийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, киноны продюсероор Эйви Арад, Ари Арад, Эмми Ю болон Жереми Латчам нар “Arad Productions”-ийн нэрийн өмнөөс ажиллах бол Дестин Даниэл Креттон өөрийн “Hisako” продакшнаар дамжуулан Жейюн Манфордтой хамтран продюсер хийхээр ажиллаж байгаа бөгөөд “Naruto” киноны зураг авалтыг 2027 оны хоёрдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026
Кино Урлаг

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026
Кино Урлаг

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.