Тэдний хаана амрах, хаагуур зугаалах, юу хийх нь хүртэл дэлхий дахины анхаарлыг татдаг. 2011 оны зургадугаар сарын 10-нд Селена The Tonight Show-д оролцсоныхоо дараа толгой нь хүчтэй өвдөж бөөлжин эмнэлэгт яаралтай хүргэгдсэн юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хөл хүнд болсноос ийн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээлэл цацагдсан ч хоолны хордлогод орсноос ухаан алдаж уна сан хэмээн эмч нар мэдэгджээ. Найз охиноо Жастин өдөр болгон эргэж байсан бөгөөд товлогдсон бүх арга хэмжээгээ цуцал сан нь түүний Селе над маш хайр тайн илэрхийлэл байлаа. Жастин Бибер өнгө рөгч гуравдугаар сарын 1-нд эрийн цээнд хүрсний өдрөө нижгэр тэмдэглэсэн юм. Тэр бээр энэхүү дурсамжтай баяраа хайрт бүсгүй Селена Гомез болон найз нөхдийн хүрээнд тэмдэглэжээ. Биберийн менежер түүнд 100 мянган ам.долларын үнэтэй “”Ficker Karma” загварын спорт машин бэлэглэсэн байна. Гэвч хамгийн шуугиан дагуулсан бэлэг бол Холливудын толгодод найз охины хамт амьдрах эдлэн худалдан авсан нь юм. Таван унтлагын өрөө, гурван угаалгын өрөөтэй уг байшинд Жастин 10.8 сая ам.доллар зарцуулжээ. Байшингийн нэг тал нь бүхэлдээ шилээр бүрхэгдсэн бөгөөд нуурын ойролцоо байрласан нь зочдын сэтгэлийг ихэд татдаг гэнэ.
Селена Флоридад “Spring Breakers” шинэ киноны зураг авалттай байсан ч найз залуугийнхаа төрсөн өдрийн үдэшлэгт оролцохоор Лос-Анжелес уруу онгоцоор нисэн очжээ. Селена 12 настайдаа Америкийн зарим мужид түгээмэл хэрэглэгддэг уламжлал ёсоор охин биеэ хадгалж байгаа гэдгээ илэрхийлсэн бөгж зүүж эхэлжээ. Харин өнгөрсөн жилийн хавар Гомез бөгжөө зүүхээ больсноо мэдэгдсэн нь Жастинтай дотноссон үетэй давхцаж байгаа юм. 2011 оны нэгдүгээр сард түүний Жастинтай үнсэлцэж буй агшин бүхий зургийг нь харсан Биберийн нэгэн шүтэн бишрэгч Tвиттер хуудсаар дамжуулан Селенаг ална хэмээн заналхийлэх болжээ. Түүнчлэн Америкийн уран барималч Даниель Эдуард залуу хосод зориулан бүтээсэн нүцгэн баримлаа Далласт болсон үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэсэн нь тэд залуусын дунд ямар их нэр алдарт хүрснийг харуулсан нэг баримт болсон юм.

Тэдний дурлалд толбо суулгах гэсэн янз бүрийн оролдлогууд ч гарах болов. Дотно харилцааныхаа тухай төдийлөн ам нээдэггүй ч олны өмнө дуучин залуутай алхах дуртай Селена Гомез саяхан өөр залууд сээтэн хаясан гэнэ. Тэрбээр 15 настайгаасаа эхлэн дуучин Шиа Лабеофыг шүтэн биширдэг байснаа нуугаагүй бөгөөд “Би цаашид Жастинтай гэрлэнэ гэж бодохгүй байна. Нас нь бага байна. Шиа Лабеоф надаас ах ч гэсэн бид хоёр тохиромжтой хосууд болох ч юм билүү” хэмээн ам алджээ. Харин хоёр жилийн өмнө Калифорнийн 20 настай Мэрая Итер дуучин Жастин Биберийг гурван сартай хүүгийнхээ төрсөн эцэг нь хэмээн мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан удаатай. Бүсгүй энэхүү мэдээллээ үнэн гэд гийг батлахын тулд Жастин Бибе рийг эцэг тогтоох сорил өгөхийг шаардаж байсан юм. Хэрвээ Жастин түүнтэй дотноссон нь батлагдвал бүсгүй насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдаж магадгүй учир энэ дуулиан тэгсгээд намжсан билээ. Жастин тэрхүү хүүгийн эцэг мөн бол харилцаагаа таслахад бэлэн гэдгээ ч Селена нуугаагүй. Гэхдээ тэдний харилцаа урьдын хэвээр байгаа болохоор хүүхдийнхээ эцэг нь хэмээн шуугиан дэгдээсэн бүсгүйн үйлдлийг чинээ лэг одоос мөнгө салгах гэсэн оролд лого гэж үзэхээс өөр аргагүй.
Жастин, Селена хоёрын гэр бүлийн байдал, өссөн орчин нөхцөл нь төстэй. Тэдний үерхлийг зарим талаар нэгтгэдэг зүйл нь энэ ч байж болох юм. Селена багаасаа л аавгүй өссөн бөгөөд ээжийнх нь олсон мөнгө амьдралд нь тийм ч хангалттай хүрэлцдэггүй байсан гэдэг. Биберийн хувьд ч ээжтэйгээ амьдардаг. Амьдрал нь мөн л эрээнтэй бараантай байсан. Магадгүй тэд ийм шалтгаанаар бие биеэ илүү ойлгож, дутуугаа нөхдөг байж болох. Бибер Гомезтэй хамтдаа байгаа нь зөвхөн түүний нэр алдраас үүдэлтэй гэж олон хүн баталдаг. Шоу бизнес, кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа хоёр од үерхэж байгаа нь нэгэнт олж авсан нэр алдраа улам бататгаж, улам ч алдаршуулж байна. Алдартнуудыг хайр дурлал, үерхэл нөхөрлөлд уриалан дуудсан менежерүүдийнх нь санаа амьдрал дээр ийн амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ тэд хоёр тийш болсон ч хайр дурлалын энэ гэгээн түүх амьдралынх нь хамгийн гайхалтай, үнэ цэнэтэй дурсамж болон үлдэнэ гэдэгтэй хэн ч маргашгүй билээ.
ЭЭЖИЙНХЭЭ АВРАЛЫН “ЦОНХ” БОЛСОН ЖАСТИН
Жастин Дрю Бибер Канадын поп, R&B дуучин юм. Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 1-нд Канадын баруун өмнөд Онтарио бүсийн Лондон хотноо төрж, Стратфорд хотод өсч торнижээ. Эцэг Жереми Бибер нь хүүтэйгээ харилцаатай байдаг ч тус даа амьдралтай. Биберийн өвөө Канадад цагаачлан суусан гер ман хүн ажээ. Балчир ахуйдаа төгөлд өр хуур, бөмбөр, гитар болон бүрээ зэрэг хөгжмийн зэмсгийг тоглож сурсан Бибер 2007 онд Стратфорд хотод зохион байгуулсан урлагийн авьяастан шалгаруулах уралдаанд Америкийн R&B дуучин Нэ Ёогийн “So Sick” дууг дуулж хоёрдугаар байрт шал гарснаар урлагийн тавц наа амжилттай хөл тавих боломж нээгдсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ үед түүний ээж Малетт хүүгийнхээ бич лэгийг YouTube вэб сайт дээр байр шуулан олон үзэгч дэд таниулж, улмаар Америкийн хөгжмийн авьяаслаг менежер Скутер Браун Би берийн бичлэгийг үзээд урлагт та тан оруулахаар хөө- цөл дөж эхэлсэн түүх тэй. Үүнээс хойш Брауны туслалцаатайгаар Бибер тухайн үед од болон гялалзаж явсан Америкийн R&B дуучин Ашертай танилцаж, түү- ний дэргэд их зүйлийг сурсан гэдэг. 2008 оны есдү гээр сард Бибер мэргэж лийн бичлэгийн студид гэрээ байгуулан цомгийн ажилд орсон бөгөөд 2009 оны тавдугаар сарын 18-нд анхны сингл цомгоо “One Time” нэртэйгээр хэвлүүлжээ. Жасти ны нэрээр нэрлэгдсэн хүүхэл дэй, орны хэрэглэ лийн иж бүрдэл, хиймэл хумс, сүр чиг гарсан нь зах зээлд хамгийн эрэлт тэй бүтээгдэхүүн болсон байна. Жастин Биберийн бага насны тухай илүү сайн мэдэхийг хүссэн шүтэн бишрэгчдэд нь зориулж түүний ээж, эдүгээ 36 настай Пэтти Малетт дурсамжийн номоо бичиж ирэх сарын 18-нд худалдаанд гаргахаар бол жээ. 17 насандаа хөл хүнд болж хүүгээ төрүүлсэн Пэтти энэхүү номон доо амьдралынхаа талаар юуг ч нуухгүй байхаар шийдсэн гэнэ. Хар тамхи, архинд донтон алдаж эндэж явсан тэрбээр өлөн зэлмэн, ядуу тарчиг амьдарч явсан хийгээд амиа хорлохоор завдсан ч бүтэлгүйтсэн тухайгаа эл номонд өгүүлэх юм байна. Бүх зүйл муугаар төгсөж болох байсан ч бяцхан Жастин түүнд ертөнцийг өөрөөр харах авралын “цонх” болж, шинэ амьдралд хөл тавихад нь тусалсан байна. Ээж нь дэлхий дахинд гэр бүлийн нууцаа дэлгэн ном бичих гэж байгааг нь Бибер огтхон ч эсэргүүцээгүй аж. “Пэтти бол харан – хуй хонгил дундаас гэрэлтэж болд-гийг харуулсан амьд баталгаа. Түү- ний түүх бол ийм амьдралд дунд яваа олон хүнд итгэл найдварын оч бий болгоно” хэмээн номыг эрхлэн гар гаг чид ярьжээ. Тиймээс ч Пэтти амьдралд тэнцэж ядан яваа өсвөр нас ны охидод сургамж өгөх үүднээс амьдралынхаа нарийн ширийнийг ний нуугүй өгүүлэхээр шийдсэн байна. “Би ямар ч найдваргүй цэгээс гай халтай ирээдүйд хүрч болдгийг харуу лахыг хүсч байна” гэж тэрбээр ярьжээ.
Селена Мари Гомез Америкийн Техас мужийн бяцхан хот ГрандПрейрид 1992 оны долдугаар сарын 22-нд мэндэлжээ. Ээж нь жүжигчин Мэнди Корнетт, аав нь латин-америк гаралтай хөгжимчин Рикардо Гомез юм. Түүнийг таван настай байхад эцэг эх нь хоёр тийш болжээ. Гэр бүл салсны гол шалтгаан нь аав нь гэр бүлээ тэжээх хангалттай мөнгө олж чаддаггүйгээс үүдсэн байна. Эцэг эх салсан нь түүнийг хар багаас нь бие даасан амьдралд сургасан аж. Ээжийнхээ хамт өдрийг зураг авалтын талбайд өнгөрүүлэх болсон тэрбээр дөнгөж зургаан настайдаа кино ертөн цөд эргэлт буцалтгүйгээр дур лах болсон юм. Гомез Денни Жоунсын дунд сургуульд суралцсан бөгөөд үеийнхнээсээ сэтгэл татам гадаад төрх, зан чанар, бие даасан байдлаараа ялгардаг байж. Кино урлагт татагдах болсон Селенад гэрийн даалгавраа хийх зав ч гардагг үй байлаа. Охиныхоо авьяасыг ажигласан ээж нь хүүхдийн цувралд киноны дүрийн шалгаруулалтад төрс өн өдөр нь хөтөлж очжээ. Удалгүй Селена “Барни ба түүний найзууд” цувралд Жианнагийн дүрд шалгаран тоглосон түүний амжилтын эхлэл болов. Тэр эндээс хамгийн найз Деми Ловатог ч олж, үүнээс хойш жил бүр өсвөр насныхныг байлдан дагуулсан киноны гол дүрд тоглох болсон юм. Селена бол бүтээлч, олон талт авьяастай нэгэн. Жүжигчин, дуучин, ая зохиогч бөгөөд олон хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Тэр алдартай загвар зохион бүтээгч Тони Мелилло, Сандра Каносын дэмжлэгтэйгээр өөрийн хувцасны чиг хандлагыг бүтээж, анхных нь дээжийг 2010 онд олонд дэлгэсэн. Хамаатан садан, найз нөхөд, ялангуяа хамгийн сайн найз Дэми Ловато нь түүнийг зорилгодоо үнэнч, авьяаслаг, маш сайхан сэтгэлтэй гэж үнэлдэг. Түүнчлэн Селена ЮНИСЕФ-ийн сайн үйлсийн хамгийн залуу элчээр тодорч, Африкт нэг бус удаа хүүхдүүдэд туслахаар очиж байсан юм. Амьтад хамгаалах хөтөлбөрт оролцсон Селена таван нохойтой. 2009 онд нэр алдартай “Selena Gomez & the Scene” поп рок хамтлагийн вокалист болжээ. Түүний тоглосон хамгийн алдартай кино нь “Вэйверли Плэйсийн ид шидтэнүүд”, “Үнсгэлжиний тухай бас нэгэн түүх”, “Гүнжийг хамгаалах төлөвлөгөө”, “Ханна Монтана”, “Тагнуулч хүүхдүүд 3: Тоглоом дууссан” юм. Хамгийн сүүлд гаргасан бүтээл нь “Рамона ба Бизус”, өнгөрөгч оны хоёрдугаар сард гарсан “Монте Карло” ажээ. “Ханна Монтана”-д тэр анх удаа дууч ны хувиар том дэлгэцийн өм нө дуулсан байна. Кино урилгад дарагдахын зэрэгцээ Гомез хэд хэдэн ком панийн нүүр царай болж гэрийн бүлийн зоогийн газар, тоглоомын сурталчилгаанд тогложээ. Эдгээрээс түүнд хамгийн их нэр алдар авчирсан нь Диснейн кино студитэй байгуулсан гэрээ нь байлаа. “Веверли Плэйсийн ид шидтэнүүд” кинонд Алекс Руссогийн дүрд тоглосны дараа “Үнсгэлжиний тухай бас нэгэн түүх” кинонд чадварлаг дүр бүтээж дэлхий дахинд танигдаж эхэлсэн байна. Жүжигчний карьераас гадна эцгээсээ удамшсан хөгжмийн авьяасаа ч Селена мартсанг үй. Диснейн цувралуудын дууг дуулахаас гадна Сели сэтгэл зүрх, мэдрэмжээ өөрийн зохиосон дуундаа ч шингээсэн. 2009 онд түүний “Kiss and Tell” анхны цомог худалдаанд гарсан даруйдаа борлуулалт сайтай байсан нь энэхүү авьяаслаг охин ямар нэр алдартайг баталсан явдал болжээ.
Н.Хажидсүрэн