Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болно
Нийгэм

“Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болно

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b13e6fd619473a6abig5272340042012-08-23-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

“Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болно
Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА…” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг уншигчид маань санаж байгаа биз. 

Зуны амралтаа зугаатай өнгөрөөсөн залуус, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөдөг томоохон уламжлал бүхий шоу юм. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиох бөгөөд оролцох хамтлаг дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулан зохих бэлтгэл ажилдаа оржээ. 

Одоогоор шоунд оролцох хамтлаг, дуучдын нэрс гараагүй байгаа ч энэ жилийн шоунд “UP Music” продакшны “Anemone” хамтлагийнхан голлох байр суурийг эзлэх ажээ. Тэд энэ үдэш тайзнаа цөөхөн дуунаас бүрдэх амьд тоглолтоо фенүүддээ өвөрмөц, сонин байдлаар хүргэхээр одооноос бэлтгэлдээ ороод байгаа аж. 

Ингээд оюутан, сурагчдын хүсэн хүлээдэг “Хичээлийн дараа” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palce”-ын “Open Air”-т, товлосон цагтаа эхлэх нь. Шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.