Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Анжелина Жоли хуримандаа хуучин нөхрүүдээ урьжээ
Нийгэм

Анжелина Жоли хуримандаа хуучин нөхрүүдээ урьжээ

Урлаг Урлаг27/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4365ed196844252abig_500x5003731865702012-08-27-15-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анжелина Жоли хуримандаа хуучин нөхрүүдээ урьжээ Холливудын од Анжелина Жоли тун удахгүй зургаан хүүхдээ хамтдаа өсгөсөн Брэд Питтэй гэрлэлтээ албан ёсоор батлуулах гэж байгаа талаар та дуулсан л байлгүй. Сонирхолтой нь түүний энэ баярт өдрийг хуучин нөхрүүд нь ч гэсэн хуваалцаасай гэж үзэсгэлэнт бүсгүй хүссэн байх юм. Түүгээр ч зогсохгүй урьд нь хайр сэтгэлийн холбоотой байсан Жонни Ли Миллер болон Билли Боб Торнтон нар хэдийнэ хуримын урилгаа гардан авсан гэнэ. Хэдийгээр цагийн эрхээр сэтгэл нь хөрж, салж холдон өөр өөрсдийн замыг хөөсөн ч Анжелина Жонни, Билли хоёртой найзууд хэвээр үлдсэн тул ийн урилга илгээсэн аж.

Хуримын бэлтгэл ажил гээд завгүй байгаа энэ өдрүүдэд хуриман дээр хэнийг ирүүлэхээ Жоли өөрөө шийдэж, зочдын нэрсийн жагсаалт гаргаж байгаа бол Брэд ёслолын ажиллагааны зохион байгуулалтыг хариуцаж байгаа гэнэ. Мэдээж асар том цамхгийг чимэглэх, тохижуулахаас авахуулаад л Брэдийн ажил мундахгүй. Гэхдээ хэн нэгнийг мартаж, гомдоохчихгүйн тулд найз нөхөд, танил талаа бүгдийг нэг бүрчлэн тоолж урилга өгөх хүмүүсийн жагсаалт гаргана гэдэг тийм ч амаргүй ажил шүү. Хэрэв та найр хурим хийж байсан бол үүнийг юу эс андахав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ганбатын Мөнхтуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

07/07/2026
Нийгэм Урлаг

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026
Нийгэм Урлаг

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026

Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

07/07/2026

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

07/07/2026

Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.