6 сарын 25
Мексикт Үхэгсдийн өдөр хамгийн алдартай бөгөөд сэтгэл донсолгом баяр билээ. Жил болгон 11 сарын 1, 2-нд болно. Ард түмний дунд түгсэн сүжгээр, талийгчдын сүнс хэд хоногоор газарт бууж өмнө нь хайртай, дуртай байсан газар орон, хүмүүсээр зочилдог гэнэ. Тийм учраас энэ ёслол гунигтай гэхээсээ илүү баяр хөөр дагуулдаг. Энэ өдөр Мексикт гоёмсог хувцас, дуу хөгжим бүхий сүр төгөлдөр наадмыг зохион байгуулдаг.
6 сарын 26
Европын Фарерын арлууд бол үзэсгэлэнтэй хийгээд өвөрмөцөөрөө алдартай сайхан нутаг юм. Байгалийн үзэмж нь сэтгэл хөдөөлгөхийн зэрэгцээ галт уулын гаралтай тогтоц гэдгээ шууд л илтгэнэ. Арлууд хоорондоо хонгил, зассан зам, байнгын бярвааз тээврээр холбогдоно. Мичинес бол баруун хэсэгт орших бяцхан арал. Юуны өмнө алслагдсан байрлал, энд нутаглах олон төрлийн шувуугаараа алдартай.
6 сарын 27
Нар арай дээш хөөрөөгүй, гудамжинд арай халуу шатаагүй байхад Шанхайд хүн амьтанд хийх зүйл мундахгүй. Мотоциклоор давхих, гүйлтээр хичээллэх, цаасан шувуу хөөргөх гээд л… Гэрэл зурагчинд ургах нарнаар хятадын тамирчны “сүүдрийг” буулгах аз тохиожээ. Түүний эртний Тай Ци дасгалаар хичээллэж байгаа дүр тэнгэр баганадсан барилгыг алтруулж байгаа нарны наана тун өвөрмөц үзэмжийг цогцлуулжээ.
6 сарын 28
Герман дахь Рейнланд Пфалц холбооны газрын гол онцлог нь дарсны аж ахуй болон усан үзмийн тариалан, эртний шигтгээн, дугуйн аялалын гайхамшигтай замууд юм. Яг ийнхүү дугуйгаар аялах үеээрээ зурагчин ер бусын зөөлхөн, уяхан, үлгэрийн өглөөний дүр зургийг Өмнөд Вайнштрасын ойролцоох ойд даржээ.
6 сарын 29
Италид Улаан өндөгний баярын үеэр Misteri гэдэг ёслол болдог бөгөөд сүсэгтнүүд шөнийн турш мөрөн дээрээ Христийн Шаналалын үйл явдлуудыг харуулсан баримлыг өргөж явна. Тэгээд л Гэгээн өдөр эхэлсэн хойно л амсхийх чөлөө гарна даа.
6 сарын 30
Орегон мужийн Портлендэд байх Япон цэцэрлэг нь Японоос өөр нутагт байх төрөл нэгтнүүдээсээ хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Ялангуяа, энд намар цагт тун гоёмсог бөгөөд энэ үеэр япон агч мод өөрийн навчсын гоо үзэмжийг хамгийн яруугаар дэлгэн харуулдаг. Өнгөний жинхэнэ тэсрэлт болдог гэмээр чухам энэ цаг үе л жуулчдыг асар их татаж, тэд байгалийн “өнгө эмчилгээн”-д дуртайяа орно.
7 сарын 1
Серенгети Үндэсний Парк дэлхийн хамгийн алдартай байгалийн цогцолбор газрын нэг юм. Энэ саванн тал Танзанийн хойд хилээс эхлээд Викториа нуурын зүүн талаар Кенийн өмнөд хязгаар хүртэл үргэлжлэх бөгөөд 30 мянга орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлнэ. Серенгетид 2012 оны 2 сард гэрэл зурагчинд аз таарч, тэрээр аварга том аав ээжийнхээ хөл хооронд нуугдахыг чармайж байгаа бяцхан заан бүхий энэ “хөөрхөн” агшинг буулгаж амжжээ.