Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic
Роман, Тууж

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Урлаг Урлаг29/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
76bc07857bcaf3b8original9792638362012-08-28-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
National Geographic-ийн долоо хоногийн шилдэг гэрэл зургийн энэ удаагийн тойм дэлгэр зуны хоёр ч сарын ажлуудыг багтааж байна. Урьдын адил эндээс ер бусын үзэсгэлэнтэй ан амьтан, сонирхолтой газар орон, үндэстэн ястан, хот хийгээд алс холын улс орныг шимтэн харж болно. Зураг болгоныг харж хичнээн удаан ч хамаагүй гайхширч, баярлаж, онгод ормоор…

6 сарын 25

Мексикт Үхэгсдийн өдөр хамгийн алдартай бөгөөд сэтгэл донсолгом баяр билээ. Жил болгон 11 сарын 1, 2-нд болно. Ард түмний дунд түгсэн сүжгээр, талийгчдын сүнс хэд хоногоор газарт бууж өмнө нь хайртай, дуртай байсан газар орон, хүмүүсээр зочилдог гэнэ. Тийм учраас энэ ёслол гунигтай гэхээсээ илүү баяр хөөр дагуулдаг. Энэ өдөр Мексикт гоёмсог хувцас, дуу хөгжим бүхий сүр төгөлдөр наадмыг зохион байгуулдаг.
 

6 сарын 26

Европын Фарерын арлууд бол үзэсгэлэнтэй хийгээд өвөрмөцөөрөө алдартай сайхан нутаг юм. Байгалийн үзэмж нь сэтгэл хөдөөлгөхийн зэрэгцээ галт уулын гаралтай тогтоц гэдгээ шууд л илтгэнэ. Арлууд хоорондоо хонгил, зассан зам, байнгын бярвааз тээврээр холбогдоно. Мичинес бол баруун хэсэгт орших бяцхан арал. Юуны өмнө алслагдсан байрлал, энд нутаглах олон төрлийн шувуугаараа алдартай.

6 сарын 27

Нар арай дээш хөөрөөгүй, гудамжинд арай халуу шатаагүй байхад Шанхайд хүн амьтанд хийх зүйл мундахгүй. Мотоциклоор давхих, гүйлтээр хичээллэх, цаасан шувуу хөөргөх гээд л… Гэрэл зурагчинд ургах нарнаар хятадын тамирчны “сүүдрийг” буулгах аз тохиожээ. Түүний эртний Тай Ци дасгалаар хичээллэж байгаа дүр тэнгэр баганадсан барилгыг алтруулж байгаа нарны наана тун өвөрмөц үзэмжийг цогцлуулжээ.

6 сарын 28

Герман дахь Рейнланд Пфалц холбооны газрын гол онцлог нь дарсны аж ахуй болон усан үзмийн тариалан, эртний шигтгээн, дугуйн аялалын гайхамшигтай замууд юм. Яг ийнхүү дугуйгаар аялах үеээрээ зурагчин ер бусын зөөлхөн, уяхан, үлгэрийн өглөөний дүр зургийг Өмнөд Вайнштрасын ойролцоох ойд даржээ.

6 сарын 29

Италид Улаан өндөгний баярын үеэр Misteri гэдэг ёслол болдог бөгөөд сүсэгтнүүд шөнийн турш мөрөн дээрээ Христийн Шаналалын үйл явдлуудыг харуулсан баримлыг өргөж явна. Тэгээд л Гэгээн өдөр эхэлсэн хойно л амсхийх чөлөө гарна даа.

6 сарын 30

Орегон мужийн Портлендэд байх Япон цэцэрлэг нь Японоос өөр нутагт байх төрөл нэгтнүүдээсээ хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Ялангуяа, энд намар цагт тун гоёмсог бөгөөд энэ үеэр япон агч мод өөрийн навчсын гоо үзэмжийг хамгийн яруугаар дэлгэн харуулдаг. Өнгөний жинхэнэ тэсрэлт болдог гэмээр чухам энэ цаг үе л жуулчдыг асар их татаж, тэд байгалийн “өнгө эмчилгээн”-д дуртайяа орно.

7 сарын 1

Серенгети Үндэсний Парк дэлхийн хамгийн алдартай байгалийн цогцолбор газрын нэг юм. Энэ саванн тал Танзанийн хойд хилээс эхлээд Викториа нуурын зүүн талаар Кенийн өмнөд хязгаар хүртэл үргэлжлэх бөгөөд 30 мянга орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлнэ. Серенгетид 2012 оны 2 сард гэрэл зурагчинд аз таарч, тэрээр аварга том аав ээжийнхээ хөл хооронд нуугдахыг чармайж байгаа бяцхан заан бүхий энэ “хөөрхөн” агшинг буулгаж амжжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.