Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»МУСТА Б.Чинбат: Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг…
Дуу хөгжим

МУСТА Б.Чинбат: Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг…

Урлаг Урлаг30/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Б.Чинбат2037458422012-08-29-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэдэн жилийн өмнө алс холын Америк орныг зорьсон МУСТА, хөгжмийн зохиолч, дуучин, продюсер Б.Чинбатыг Монголчууд битүүхэн үгүйлж байсан. Зарим хүмүүс “Монгол Улс нэгэн чадварлаг хөгжимчнөө харийн оронд алдчихлаа” хэмээн харамсч суусан ч “залуу хүн мэдлэг боловсролоо дээшлүүлээд, бүр илүү ихийг сураад эх орондоо эргээд ирэх байлгүй дээ” гэх горьдлого тээх ч олон байлаа.

Б.Чинбат Америк оронд уран бүтээлээ туурвихын хажуугаар “Sweetymotion” хамтлагийн продюсерээр ажиллаж Монголынхоо урлагийг харийнханд таниулсан чадварлаг залуу. Түүний бүтээлүүд хилийн чанадад ёстой л хүчээ авсан. Харин саяхан тэрбээр Монгол төрийн үндэсний их найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Рок попын их хуралдай” тоглолтод оролцсон юм.

Түүнийг тайзнаа алдарт “Мандухай сэцэн хатан”-аа эгшиглүүлэхэд үзэгчдийн цөс аргагүй л хөөрсөн. Тус тоглолтын үеэр түүнтэй уулзаж хэдэн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний их найрал хөгжимтэй хамтран хөгжимдлөө. Тоглолт сайхан уур амьсгалтай болж байна. Сэтгэгдэл ямар байна?
-Монгол төрийнхөө үндэсний их найрал хөгжимтэй төгөлдөр хуураа хослуулан тоглолоо. Үнэхээр сайхан, сүрлэг байна. Энэ том найралтай нэг тайзан дээр тоглоно гэдэг бол хэн хүнд олдохгүй том аз гэж бодож байгаа.

-Та бол энэ тоглолтын хүндэт зочин. Тоглолтын урилгыг хүлээж авахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Энэхүү тоглолтод хүндэт зочноор уригдсан явдал бол нэр төрийн хэрэг. Анх надад урилга өгөхөд маш их баярласан. Миний аав, ээж хоёр ҮДБЭЧ-ын их найрал хөгжимтэй амьдралаараа холбогдсон хүмүүс байдаг. Миний бага нас ч бас энд өнгөрсөн.

-Урлагийн хүн болох гараа эндээс эхэлсэн гэж хэлж болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Би жаахан хүүхэд байхаасаа л аав, ээжийгээ дагадаг, эндээс хөгжмийн, тэр дундаа төгөлдөр хуурын гайхамшгийг мэдэрсэн. Ингэж миний урлагийн хүн болох зам эхэлсэн юм.

-Таны хувьд АНУ-д багагүй хугацааг өнгөрүүллээ. Эх орноо санасан байх?
-Би 20 хоногийн өмнө эх орондоо ирлээ. Намайг ирэх бүрт Монгол нутаг ус минь их сайхан уур амьсгалтай угтдаг юм. Энэ удаа ч бас тэгж байна. ҮДБЭЧ-ын Үндэсний их найрал хөгжим байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа баярт мөчийг Монголчуудтайгаа хуваалцаж байна. Хөгжим гэдэг бол хүнийг хүмүүжүүлж, сайн талаас нь нээж байдаг зүйл. Энэ ч утгаараа миний амьдрал хөгжимтэй салшгүй холбоотой.

-Таныг анх Америк орныг зориход эх орондоо эргэж ирэхгүй дээ гэх хүмүүс олон байсан?
-Америкт ажиллаж амьдраад, уран бүтээлээ хийхийн хажуугаар маш их зүйл сурлаа. Харин тэрхүү суралцсан зүйлээ эх орондоо хийх ёстой юм байна гэдгийг сайн ойлгосон. Энэ удаад Америк дахь бүх ажлаа зохицуулаад эх орондоо ирсэн.

-Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлүүдээсээ дурдвал?
-Саяхан “One music“ продакшнаа байгуулсан. Манай продакшн Монголынхоо ардын хөгжимчид, дуучид, уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болно. Тухайлбал, морин хуурч Г.Жамъяан гуайн хэмжээнд дүйцэх тоглолт үзүүлдэг морин хуурч Д.Шинэцогтын уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ залуу бол гайхамшигтай авьяастай. Монгол түмэн залуусаар бахархах ёстой. Тийм болохоор залуу үеэ илүү дэмжиж ажиллах бодолтой байна. Мөн манай продакшн хөвгүүдийн хамтлаг, шинэ залуу гоцлол дуучдыг ч дэмжиж ажиллаж байгаа. Залуу үеийнхний цаг нь болохоор хүмүүст маш сайн уран бүтээлүүд хүрч эхэлнэ.

-Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

О.Чанцалдулам

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Ч.Мишээл “Уяхан замбуу тивийн наран” дууг сэргээн дуулахаар боллоо

26/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэлээ

26/12/2025
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо

25/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Prostokvashino” хүүхэлдэйн киноны шинэ ангид Путиныг дүрсэлжээ

29/12/2025

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Бүжиг дэглээч, дэд хурандаа Л.Баттөр Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.