Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эзэгнэгч” бүтээл “48 цаг”-ийн ялагч боллоо
Нийгэм

“Эзэгнэгч” бүтээл “48 цаг”-ийн ялагч боллоо

Урлаг Урлаг24/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
48_цаг__Монгол_2012”6357810482012-09-24-22-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

48 цагийн дотор бэсрэг кино хийн уралддаг “48 цаг” кино наадам өнгөрсөн баасан гаригт “Black Box” театрт шилдгээ тодруулан, шагналаа гардууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа тус наадам есдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Энэ удаагийн бэсрэг кино наадамд 30 багийн 259 уран бүтээлч  оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлжээ. Оролцогчид есдүгээр сарын 14-16-нд 48 цагт багтаан аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрөл зүйлээс сугалж, 4-7 минутын кино хийж өрсөлдсөн юм. Ингээд “48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгийн шилдгээр “Absolute pictures” багийн “Эзэгнэгч” бүтээл шалгаран 2013 оны гуравдугаар сард болох Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрхийг гардан авлаа. Энэ жилийн “48 цаг” Олон улсын кино наадамд дэлхийн 215 хотоос шалгарч ирсэн уран бүтээлчид оролцох ба наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын  мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг аж.

“48 цаг Монгол 2012” наадмын шилдэг долоон номинацийн эзэд:

  1.  “Шилдэг кино” “Absolute pictures” багийн “Эзэгнэгч”
  2. “Шилдэг эвлүүлэг” “Greative art group” багийн “Love story” кино
  3. “Дууны шилдэг найруулга” “Bros entertainment” багийн “Далд давхраа” 
  4. “Шилдэг зураг авалт” “Цахиур чулууныхан” багийн “Догол мөр” 
  5. “Шилдэг жүжиглэлт” “Bros entertainment” багийн “Далд давхраа”
  6. “Шилдэг найруулга” “Absolute pictures” багийн “Эзэгнэгч” 
  7. “Шилдэг зохиол” “Absolute pictures” багийн “Эзэгнэгч”

Түүнчлэн, Үзэгчдийн нэрэмжит шагналыг “Step creative” багийн “Надад гэрэл хэрэгтэй”, Шүүгчдийн нэрэмжит шагналыг “Оюунлаг” багийн “Сүүлчийн зоог” бүтээл тус тус хүртэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.