Сан-Франциско хотын эрх баригчид гудамж талбайгаар нүцгэн явахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ. Тиймээс уг хуулийн дагуу олон нийтийн газар бэлэг эрхтэн, өгзөг зэрэг нууц эрхтнээ ил гаргасан этгээдийг торгохоор болж байна.
Сан-Францискогийн эрх баригчид ийм арга хэмжээг яаралтай авах болсон нь сүүлийн үед нүцгэн эрчүүд гадуур олноор үзэгдэх болж, ард иргэдээс нь ч гомдол их ирэх болсноос үүдэлтэй аж.
Дүрмийг анх удаа зөрчсөн тохиолдолд 100 ам.доллар, давтан үйлдвэл 200 ам.доллар, гурав дахь удаагийн үйлдлээр 500 ам.доллар буюу хорих ялаар шийтгэх гэнэ