Чарли Чаплиний гол имиж болсон таяг, бүрх малгайг өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт дуудлагаар худалджээ. Эдгээр зүйл 62.500 ам.доллараар зарагдсан байна.
1914 оны бороотой нэгэн өдөр Ч.Чаплин “Keystone” студийн эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнөөс нэлмэгэр цамц, 41 размерийн гутал, бүрх малгай олж өмссөнөөр бидний мэдэх дүрээ олжээ.
Дараа нь “Бяцхан тэнүүлч” кинонд тоглохдоо модон таягаар имижээ бүрдүүлсэн байна. Ч.Чаплиний эд зүйлсээс гадна Жон Ленноны захидал, эхнэр Йоко Оногийн хамт нүцгэнээр зуруулсан зураг, Мэрилин Монрогийн гарын үсэгтэй гэрэл зургуудыг тус дуудлага худалдаагаар заржээ.