“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг хамтлагаасаа найз бүсгүйтэй болсон гэх мэдээлэл нийтэд тархаад багагүй хугацаа өнгөрлөө.Том биетэй болоод ч тэр үү, сүр жавхлантай харагддаг жүжигчин Эрхэмээг дотны найзууд нь амьдрал дээрээ тун ч эрх, хүүхэд шиг нэгэн хэмээн ярьдаг.Тэрбээр өмнө нь жижигхэн биетэй, царай зүстэй хэнд ч гологдохооргүй хөөрхөн бүсгүй дагуулан, энд тэндхийн кофе шопод зочилж, кекс халбагадаж өгөн найз бүсгүйгээ халамжилдаг байсан.Гэтэл “Мөрөөдлийн театр”-т саяхан орсон, өндөр биерхүү бүсгүйтэй нэр холбогдох болсон нь зарим хүний нүдийг орой дээр нь гаргаж байгаа бололтой.Эрхэмээг сайн мэдэх хүмүүс түүнийг хамтлагийнхаа бүсгүйтэй жиг ургуулж, хайраасаа урвах хүн биш хэмээн ярьж байна. Гэвч хэнийх нь үнэн хэлж байгааг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ.
tsag.mn