Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын циркчид “Golden circus” наадмаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
Нийгэм

Монголын циркчид “Golden circus” наадмаас мөнгө, хүрэл медаль хүртжээ

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
golden_circius55743412682552013-01-17-17-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Итали улсын Ром хотноо болсон олон улсын циркийн "Golden circus" наадмаас манай улсын жүжигчид мөнгө, хүрэл медаль хүртжээ. Хуучин, шинэ он дамнан 14 хоног үргэлжилсэн "Golden circus" олон улсын наадамд Украин, ОХУ,  Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнам зэрэг 30 орны циркийн жүжигчид авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Эх орноо төлөөлөн оролцсон Монголын үндэсний циркийн жүжигчин,  СТА  Э.Лхагва-Очир гар дээрх тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрийн төрлөөр мөнгөн медаль, ҮДБЭЧ-ын нугараач Д.Цэцэглэн, ЦЕГ-ын дэргэх "Сүлд" чуулгын нугараач Нямгэрэл нар уран нугаралтын төрлөөр хүрэл медаль тус тус хүртжээ.
Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулдаг олон улсын "А" зэрэглэлийн томоохон тэмцээн юм. Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн хувьд хоёр төрлөөр өрсөлдсөн бол ОХУ гурван төрөл, Итали улс таван төрлөөр тус тус өрсөлдөж аваргын алтан медалийг Италичууд хүртсэн байна.



Д.Өлзий

Таныг урлагийн тэнгэр ивээг
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алтан ганжир нь алсаас түмэн зул мэт харагддаг байсан хүрээний туурь

28/08/2026

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.