Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гэгээн Валентины баярын мэнд хүргье
Дуу хөгжим

Гэгээн Валентины баярын мэнд хүргье

Урлаг Урлаг14/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
happy_valentine2847972172013-02-14-09-52[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Тэртээх 16-р зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн Гэгээн Валентины өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын баярын өдөр өнөөдөр тохиож байна.  Аль эрт цагт ромчууд хоёрдугаар сарын дундуур хайрын “Juno Februata” гэх охин тэнгэрт зориулсан “Lupercalia” хэмээх эротик наадам хийдэг байсан гэх. Хайрын энэ өдрийн гол “буруутан” нь католик лам Валентин юм. Түүний түүх Ромын эзэнт улсыг захирч байсан II Клавдий хааны үеэс буюу ойролцоогоор 269 оноос эхлэлтэй. Дайтаж байгаа Ромын армийн гол төлөвлөгөөний золиос нь гэр бүлтэй легиончууд байв. Цэргийнхээ дайчин чанарыг хадгалан үлдэх гэсэн эзэн хаан тэднийг гэрлэхийг хориглосон лүндэн буулгажээ. Хэдий эзэн хаан зарлиг гаргасан ч цэргүүдийн сэтгэл “чулуужсангүй”. Эзэн хаантайгаа тэрсэлдэхээс үл айсан нэгэн хүн тэдэнд тус болсон нь Терни хотын Валентин лам байв. Тэр их романтик хүн байсан бололтой. Легиончуудад хайрын захидлыг нь бичиж өгөхөөс гадна тэдний хүсэлтээр хайртай бүсгүйд нь бэлэг хүргэдэг байж. Мөн дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ.

Ламын тэрслүү ажиллагааг мэдсэн хаан түүнийг барьж, цаазлахаар болсон гэдэг. Валентин өөрөө шоронгийн харгалзагчийн сохор охинд дурласан байж таарав. Цаазлуулахаас нэг хоногийн өмнө тэрээр дурлалт бүсгүйдээ хайр сэтгэлээ илчилсэн захидал бичээд, төгсгөлд нь “Чиний Валентин” хэмээн бичсэн байжээ.

Хожим итгэл үнэмшлийнхээ төлөө шаналан тарчилсан христийн хүн гэгдээд 496 онд Ромын хамба Папа Геласиус (Pope Gelasius I) түүнийг хувилгаанаар тодруулсан юм. Хамба ламтан хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентины өдөр болгон зарласан байна. 1969 онд шашны шинэчлэлийн дагуу намтар түүх нь зөрөлдөөнтэй гээд Хувилгаан Валентиныг католик шашны хуанлиас хассан байв. Ер нь шашин энэ өдрийг төдийлэн дэмжиж ирээгүй ажээ. Ямар ч байсан энэ өдрөөр хайрын захидал “валентин” бичих уламжлал гарч иржээ.

Ингээд нийт уншигчиддаа Гэгээн Валентины баярын мэнд хүргье.
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.