Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ
Оддын амьдрал

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

Урлаг Урлаг16/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлерын эсрэг гаргасан нэхэмжлэлийн хэргийн шүүх хурал эхлэхээс хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө шүүгч нь солигдохоор болжээ. Хэргийг хариуцаж байсан Лос-Анжелесийн дээд шүүхийн шүүгч Патрисия А.Янг есдүгээр сарын 15-нд болсон хурлын үеэр уг хэргийг цаашид хэлэлцэхээс татгалзсан байна. Ингэснээр хэргийг өөр шүүгчид шилжүүлэхээр болжээ.

Шинэ шүүгчийг томилох болон хэргийн цаашдын хуваарийг хэлэлцэхээр талууд есдүгээр сарын 18-нд шүүхэд дахин цуглах юм. Харин тангарагтны шүүхийн хурал есдүгээр сарын 28-нд эхлэхээр товлогдсон хэвээр байна.

Стивен Тайлерыг буруутган нэхэмжлэл гаргасан Жулиа Мисли 2022 оны арванхоёрдугаар сард өөрийг нь өсвөр насанд байхад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр шүүхэд хандсан. Харин Стивен Тайлер уг буруутгалыг няцааж, тэдний харилцаа харилцан зөвшөөрсөн шинжтэй байсан гэж мэдэгдсэн байна.

Уг хэргийн явцад Мислигийн гаргасан нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд одоогоор нэг удаагийн үйл явдалтай холбоотой санаатайгаар сэтгэл санааны хохирол учруулсан гэх нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхээр үлджээ.

Хэргийн тангарагтны шүүхийн ажиллагаа товлосон хугацаандаа эхлэх эсэх нь шинэ шүүгч томилогдсоны дараах есдүгээр сарын 18-ны хурлаар тодорхой болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Оддын амьдрал Урлаг

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.