Lady Gaga-гийн үе мөч өвдсөн учир тэрээр нэг хэсэгтээ тоглолтоо үзэгчдэд толилуулж чадахгүйд хүрчээ. “Би нэгэн тоглолтын үеэр бэртэл авсан гэдгээ нуусан” хэмээн тэрээр Twitter дээрээ бичсэн байна. Эмч нар түүнд синовит буюу үе мөчний талст бүрхүүлийн үрэвсэл гэсэн онош тавьсан аж. Ачаалал ихтэй ажиллах эсвэл цохиулсан гэх мэтээс болж ийм өвчтэй болдог гэнэ. Өвчинд шаналж буй дуучин бүсгүй АНУ-д болох ёстой байсан дөрвөн ч тоглолтыг хойшлуулахад хүрчээ.
Тоглолтыг идэвхтэй зохион байгуулдаг дуучин өнгөрсөн жил “хамгийн үнэтэй” дуучдын жагсаалтанд тавдугаарт бичигдсэн аж. Тэрээр 52 сая ам.долларын ашигтай ажилласан гэнэ. Гэтэл үүний өмнөх жил тэрээр энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Т.Бүрэн