Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хаврын синдрои 2 : Яргуй хэнзлэх цагаар…
Жүжиг

Хаврын синдрои 2 : Яргуй хэнзлэх цагаар…

Урлаг Урлаг12/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hawriin_sindrom2729035162013-03-12-15-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 Яагаад хайр чамайг хайр гэж хэн хэзээ нэрлэсэн юм бол. Яагаад итгэл, энхрийлэл, янаглал гээд хэлчихгүй хайр, хайр хэмээсэн юм бол.Гадаа жавар хайран, дүн өвөл цасан салхи хөлөглөн ниснэм. Харин хайр хайр хэмээн хөлдөөн дааруулах утгыг нь хэдий нь хэн бүхэн үл дурсана. Гагцхүү дурлал хайр хэмээх үгтэй хоршин хаврын илч дулааныг билэгдэн өглөөн нарнаар аливаад итгэл найдварын галыг дамжуулан энэ өдөр эх дэлхийд минь хайр та халуун янаглалтай, хайрын сарнайтай, хайрын харц, халуун энхрийлэл хайртынх нь шивнээнтэй хамт зүрхнээс зүрхэнд анирлан уусан алдарнам. Шинэ он гарах агшин шиг, шинэ үр мэндлэх баяр шиг, шинэ өглөө ирэх гэгээ шиг хайр чи гагцхүү өнөөдөр даль жигүүрээ дэлгэн жигүүрлэн жигүүрлэн баярлан хөөрч байнам.Баяр баяслыг бид мэдэрч байгаа болохоор хайр хэмээх үгийг халуун дулаан итгэл гэж мэдэрч хүсэж ойлгож байгаа болохоор хаврын баяр, хайрын баяр чамдаа баярлалаа. Бидэнд хайрлан энхрийлдэг, харамлан нялхамсдаг эгдүүтэй хөөрхөн үрсийг минь өвөр дээр минь, энгэр дээр минь цэцгэн үр адил асгасан энхрий ялдам хайр чамдаа баярлалаа. Чи хайр хэмээх цэцгийг өр зүрхэнд минь, өргөн дэлхийд минь өнө удаан үргэлжид суулгаж байх болтугай. Цасан дороос яргуй хэнзлэн ургаж байна. Жавар хайрсан хүйтэнд салхи сөрөн хайр ургаж байна. Хайрын баяр, хаврын баяр халуун дулаан зуныг урин залнам зэ.
 П.Дэлгэржаргал 
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стивен Спилберг дэлхийн хамгийн баян алдартан болжээ

18/12/2025

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

18/12/2025

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.