Холливудын од Арнолд Шварценеггерийг кино урлагт хөл тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний багш, дэлхийн бялдаржуулах урлагийн мэргэжилтэн Жое Уайдер 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр өөрийн булчинлаг бадриун эрийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн Шварценеггерийн хамгийн ойрын туслагч, багш нь байсан төдийгүй дэлхийд алдартай эрчүүдийн “Shape”, “Men"s Fitness” сэтгүүлүүдийг эрхлэн гаргаж байснаар олонд танигдсан нэгэн аж.
Жоеийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэрээр Лос-Анжелес хотноо зүрхний дутагдлын улмаас энэ сарын 23-нд таалал төгссөн байна. Түүнийг таалал төгссөний дараа жүжигчин Шварценеггер “Жое бол намайг кино ертөнцөд танил болгосон “Terminator”, “Total Recall”, “True Lies” уран бүтээлүүд дээр маань надад тусалсан хамгийн ойрын туслагч, багш, миний амьдралын үнэ цэнэтэй үед надтай хамт байсан эрхэм. Би түүнийг зүрх сэтгэлдээ үргэлж санан дурсаж байх болно” хэмээн мэдэгдэл хийж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ.
www.URLAG.mn