Манайх хотод ирээд 2 сар гаруй хугацаа өнгөрчихөж .8-р сарын нэгэн өдөр гайхалтай сайхан бороо орлоо. Зөөлөн, намуухан, шиврээ бороо. яагаад ч юм бороонд алхмаар санагдаад хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Гудамжаар элдвийг сонирхон алхаж явтал бороо ширүүсч эхлэв. Би нөмөртэй газар бараадан нэг дэлгүүрийн үүдэнд очиж зогслоо. Гэнэт даарах шиг болж дотор арзасхийгээд явчихав. Даарсандаа шатаар байн байн өгсөж уруудан өөрийгөө тэрүүхэндээ л дулаацуулж байлаа. Гэтэл нэгэн хөвгүүн миний дулаацах санаатай шатаар нэг хоёр, нэг хоёр гээд гүйж байхыг хараад инээгээд зогсож байв. Би түүнээс санаа зовсон ч гэж жигтэйхэн. Хүмүүс шүхрээ барьчхаад гудамжаар жаргалтай нь аргагүй алхалж байлаа. Би бороо намдмагц харихаар явж байтал:
“ Хөөе, охион түрийвч чинь уначихаж” хэмээн нөгөө хөвгүүн надад авчирч өгөв. Намайг “ баярлалаа” гэж хэлэхэд: “ зүгээр ээ, за баяртай” гэж хэлчхээд яваад өгөв. Би гэртээ орж ирэн хоолоо идэхсанаатай сууж байтал гэнэт тэр хөвгүүний тухай бодол толгой дотор эргэлдэв. Түүний төрх нүдний өмнө зурайлаа. өндөр, туранхай, жижиг нүдтэй, нүдээрээ инээдэг…
Яагаад ч юм тэр өдрөөс хойш түүний царай, инээмсэглэл нь миний нүдэнд үзэгдсээр л. “ Ядаж тэр үед нэрийг нь ч болов мэдээд авсан бол” гэж хааяа бодогддог гээч. Гэвч дахиж түүнтэй таарсангүй, түүнийг харсангүй.
Ингээд удалгүй 9-р сарын 1 болж, би нэгдүгээр сургуулийн 10-ын в ангид орохоор болов. Дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа бяцхан охин шиг аавыгаа дагуулан сургуулийн үүдэнд ирээд зогсож байтал нэгэн багш гарч ирээд намайг угтаж авлаа. Сургуулийн коридороор багшийг даган явсаар “10-ын в, анги удирдсан багш Г.Жаргалсүрэн” гэсэн хаягтай анги руу оров. Багш: “За хүүхдүүд ээ, энэ охин манайд шилжиж ирж байгаа. Одоо бүгдээрээ шинэхэн найзтайгаа танилцъя” гэхэд нь би: “Намайг Хулан гэдэг. 17 настай. Дарханаас ирсэн” гэж хэлээд 3-р салааны сүүлээсээ 2 дахь хоосон ширээнд очиж суув. Гэтэл миний урд нэг л танил царай. Гэтэл бараг сарын миний түрийвчийг олж өгсөн нөгөө хөвгүүн байлаа. Тэр эргэж харснаа: “ Сайн уу? Намайг таньж байна уу? Чи манай ангид орж байгаа юм байна ш дээ. Хоёулаа танилцъя. Намайг Баяраа гэдэг” гэв. Гэтэл багш: “Хөөе, Баяраа хичээлдээ анхаар. Шинэ найзтайгаа хичээл тарахаар танилцахгүй юу” гэв. Ингээд хичээл тарахад тэр цонхны хажууд хэсэг найзтайгаа элдвийг ярин зогсож байлаа.
Энэ сургуульд шилжиж ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Би Баяраад улам л татагдаад байв. Өдөр болгон түүнийг хардаг мөртлөө санаад, анх удаа хөвгүүнээс, тэр тусмаа Баяраагаас болж уйлж үзлээ. Удалгүй 2-р сарын 14 буюу Гэгээн валентиний баярын өдөр болж, сургууль дээр “ хайрын зууч” нэртэй захианы хайрцаг гарчихсан байв. Би тэр хайрцгаар дамжуулан түүнд сэтгэлээ илчлэхээр шийдлээ. Захиагаа бичээд өнөө хайрцаг руу хийж орхив. Хоёр хоногийн дараа нэг хүүхэд Баярааг дуудан миний захиаг өглөө. Би ямар их сандарч, бас айж байсан гээч. Гэтэл түүний дотны найз Сайханаа захиаг булааж аваад уншчихав. Тэр над руу харж инээгээд л. Харин Баяраа яагаа ч үгүй, над руу огт хараагүй. Маргааш нь хичээлээ тараад сургуулиас гаран явж байтал хоёр охин зогсож байснаа намайг харан:” Хөөе, хөөе Халиунаа, энэ нөгөө Баяраад захиа өгсөн охин байна ш дээ” гэж хэлэх нь дуулдав. Дотор палхийгээд л явчихав. Гэтэл нөгөө охин:” Хөөе, зогсож бай. Хэлэх юм байна гэв. Тэгээд хажууд ирж зогссоноо:” Чи Баяраад захиа өгсөн гэлүү? Чам шиг охиныг Баяраа тоохгүй ш дээ. Би Баяраагийн найз охин байна. Намайг Халиунаа гэдэг. 10-ын А-д сурдаг. Мэдэж ав. Битгий Баяраад сээтэн хаяад бай за” гээд хяламхийснээ яваад өгөв. Яг энэ мөчид намайг аянга мөргөх шиг л болов. Түүнийг өөр охинтой үерхдэг гэдэгтэй би эвлэрч чадахгүй байлаа. Маргааш нь хичээлдээ явах гэтэл нүдээ пүлцийтэл уйлчихсан болохоор Баяраагаас санаа зовоод хичээлдээ явсангүй. Гэтэл ээж орой ажлаасаа ирээд өрөөний хаалга тогшиж: “Миний охион, чамайг гадаа ангийн чинь хүүхэд дуудаж байна” гэв. Хэн ирсэн юм бол гэж бодон гартал Баяраа зогсож байлаа. Би гайхан түүн рүү харвал тэр над руу харан инээмсэглэж:
– Сайн уу?
– Сайн
– чи яагаад хичээлдээ ирээгүй юм бэ? Бие чинь өвдөө юу? гэхэд нь ямар чамаас болж уйлаад гэлтэй нь биш
– Тийм л гэлээ. Гэтэл Баяраа:
– чамд хэлэх зүйл байна.
– Юу хэлэх гэсэн юм бэ? гэж намайг асуутал тэр хэсэг дуугүй зогссоноо:
– Би чамд сайн болчихож гэв. Би маш их гайхан, түүний үгэнд итгэсэнгүй.
– Битгий худлаа ярь. Би чамайг Халиунаа гэдэг охинтой үерхдгийг чинь мэднэ. Би чамд итгэхгүй байна.
– Би Халиунаатай үерхдэг байсан нь үнэн. Харин одоо больсон. Би тэрэнд сайн биш. чамд сайн ч намайг тоохгүй байх гэж боддог байсан.тэгээд чамаас захиа аваад, чам дээр ирж байна. Хоёулаа үерхэе тэгэх үү? гэв. Би дотроо баярлаж байсан ч итгэж чадахгүй л байлаа.
– За за би орлоо. Баяртай гээд эргэтэл:
– Хулаан, маргааш хариугаа авна шүү. Надад итгээрэй гэв. Би гэртээ ороод инээж байсан ч нулимс минь урсаж байлаа. Тиймээ энэ бол баярын нулимс. Ингээд бид хоёр үерхээд 3 сар болчихжээ. Бид 2 нэг нэгндээ улам дасаж, би энэ орчлонгийн хамгийн жаргалтай хүн гэдгээ үргэлж мэдэрдэг байв. Удалгүй зуны амралт эхэллээ. Баяраа аавтайгаа хөдөө яваад 7 хоноод ирнэ гээд надад хэлчхээд явлаа. Энэ өдөр анхны бороо оров. Баяраа 7 хонолоо. Тэр над дээр ирсэнгүй. Би гэр лүү нь утасдлаа. Утсаа авсангүй. Нэг өдөр Сайханаа над дээр ирэв. Тэр нэг л гунигтай, нүдэндээ нулимстай байлаа. Би түүнийг хараад Баяраад ямар нэгэн юм болж гэж бодоод айгаад юу ч дуугарч чадсангүй. Гэтэл Сайханаа:
– Хулаан, миний найз цочирдов оо. Тайван байгаарай. Баяра аавтайгаа хөдөө явдаг өдрөө осолд орсон. Тэр одоо биднийг тэнгэрээ харж байгаа. Намайг ийм мэдээ дуулгасанд уучил хэмээн уйллаа. Би яах ёстой вэ? Би түүнийг намайг орхиод явчихна гэж яаж мэдэх юм бэ.ингээд надад амьдрах итгэл, урам зориг үгүй болж би дахиж хүнд хайртай болохгүй гэж боддог болов. Би түүнийг надаас явсан гэдэгт итгэхгүй байгаа болохоор түүнийг хүлээсээр байх болно. Би сэтгэл зүрхэндээ үргэлж түүнтэй хамт байх болно. Анх намайг Баяраатай учруулсан тэр бороо одоо надаас түүнийг минь аваад явчихлаа. Муухай бороо, ёстой муухай бороо. Яагаад тэрнийг минь аваад явчихав аа. Би түүнтэй дандаа уулздаг байсан газраа очихыг хүссэн ч ганцаараа болохоор дахиж хэзээ ч очоогүй. Гэхдээ б удахгүй очно. Ганцаараа биш. Тэрнийг минь надтай учруулчхаад буцаагаад надаас бүрмөсөн аваад явсан тэр гомдмоор бороотой хамт очно.