Тэртээх 1990 онд "Шувуун саарал" нэртэйгээр анхлан зохиогдож 1993 оноос "Утгын чимэг" нэртэй болж өнөөг хүртэл нийт 17 удаа зохиогдож буй "Утгын чимэг-2013" богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгүүд шалгарчээ.
Энэ жилийн "Утгын чимэг" наадамд нийт 70 гаруй бүтээл ирснээс шилдэг 15 өгүүллэгийг шалгаруулсан байна. Тус наадмын шилдгүүд энэ сарын 25-ны өдөр "Улсын Хүүхэлдэйн театр"-ын тайзнаа болох юм. Түүнчлэн тус наадмын шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн уран уншигч тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгодог онцлогтой билээ.
Ингээд энэ жилийн "Утгын чимэг" наадамд шалгарч үлдсэн бүтээлүүдийг танилцуулъя.
1. Н.Бадамжав- Бялзуухайн нислэг
2. Б.Баярсайхан -Нүгэл
3. С.Баттулга-Бэрх шагай
4. Б.Цоожчулуунцэцэг- Нар жаргасан хойно
5. П.Батхуяг- Гинж
6. Т. Баянсан -Хань
7. Т.Бум-Эрдэнэ- Хуучин ном
8. Ц.Буянзаяа -Жаргаж буй нарны туурь
9. Ц.Доржготов -Цасны бэлэг
10. Б.Золбаяр -Цэнхэрийн голын ус
11. А.Мягмаржав -Цаг цагийн дурлал
12. С.Пүрэв -Бүсгүй ухаан
13. Ж.Сарантуяа -Бүүвэй
14. Ц.Түмэнбаяр-Монгол гутал
15. Б.Цогнэмэх- Мазаалай
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn