Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Данзангийн Нямсүрэн /1947-2002/
Утга зохиол

Данзангийн Нямсүрэн /1947-2002/

Урлаг Урлаг27/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anhaa_(6)1962483222012-04-27-15-01[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Данзангийн Нямсүрэн /1947-2002/

Данзангийн Нямсүрэн /1947-2002/

Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, "Дорнын их яруу найрагч" хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Дарьгангын хээр талд нүүдэлч-малчин-хувраг Данзангийн отгон хүү болж мэндэлжээ. Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж, амьдралынхаа алтан жилүүдийгЭрээнцаваар овоглож, энэ нутагт мөнхөрсөн бөлгөө. Д.Нямсүрэн 1970-аад оны дунд үеэс эхлэлтэй Монголын уран зохиолын "Гал", ГУНУ урсгалын анхдагчдын нэгэн тэрбээр яруу найргийн гоо зүй, ариусал, яруу найргаар төгөлдөрших, гэгээрэлд хүрэх зам мөрийг сонгосон яруу найрагч юм. Яруу найрагч Д.Нямсүрэн "Хаврын урсгал" /1984/, "Сэтгэлийн байгаль" /1991/, "Аглагхан талаасаа" /2002/ ном тус тус хэвлүүлсэн бөгөөд "Миний шүлгийн хүүхнүүд" ном нь нас барснаас нь хойш 2004 онд хэвлэгдсэн. МЗЭ-ийн шагнал /1991/, Эрдэм оюуны чадавхийг дэмжих "Дамдин Да Сан"-гийн шагнал /1996/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1999/, Оны шилдэг бүтээл Алтан Өд шагнал /2001/ тус тус хүртсэн бөгөөд ХХ, ХХI зууны Монголын яруу найргийн өнгө аялгуу, чиглэл хандлагыг илэрхийлж яруу найргийн сэтгэлээ, урлал туурвилын шинэ цаг үеийн бэлгэ тэмдэг, суу билиг нь болон тодорсон болой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.