Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»XX-р зууны дуунууд дахин эгшиглэлээ
Нийгэм

XX-р зууны дуунууд дахин эгшиглэлээ

Урлаг Урлаг08/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5100_1641332849762013-05-08-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бидний ээж, аавын амьдрал, залуу настай салшгүй холбоотой XX-р зууны дуунууд дахин эгшиглэлээ. 25-р телевизэээс зургаа дахь жилдээ зохион байгуулсан уг тоглолт үзэгчдийг залуу нас, хайр дурлал, гэгээн дурсамж руу нь эргэн хөтөлсөн юм.

"Суварган цэнхэр уулс" "Эхийн сэтгэл"  "Орь залуу нас"  "Мөрөөдөл" "Хүүхэн хүний хүслэн" зэрэг тэр л үеийн дууг залуу уран бүтээлчид болон 20-р зууны дуучид дахин амилууллаа.Тоглолтод гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, дуучин Дэлгэмөрөн, дуучин Намсрайноров, Жимсээ, Г.Эрдэнэтунгалаг, гавьяат жүжигчин Болормаа, СТА Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа зэрэг рок, поп, нийтийн дуучдын уран бүтээлчид оролцлоо.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг "20-р зууны дууг жазз, блюз болгон дуулж байна. Үзэгч, сонсогчдод хүрчихсэн дууг дахин дуулна гэдэг хэцүү. Тухайн дуучнаас маш их ур чадвар, цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг. Би дандаа болохгүй гэсэн зүйлд тэмүүлэх дуртай. Тийм ч учраас олны танил дууг дахин дуулах дуртай" гэж онцолж байв.

Баянмонгол чуулгын дуучин, гавьяат жүжигчин Уранчимэг "Би өөрөө 20-р зууны дуучин. Жил бүр энэ сайхан тоглолтод урилгаар оролцдог. Хэзээ ч мартагдашгүй дуунуудыг 25-р телевиз жил бүр ийм сайхан тоглолт болгож зохион байгуулж байдагт баярлаж явдаг" гэсэн юм. Энэхүү тоглолтыг анх TV25 телевизийн үүсгэн байгуулагчдын нэг, нэрт сэтгүүлч А.Авирмэд, хөгжмийн зохиолч Р.Энхбазар нар санаачилсан гэдэг. Энэ удаагийн тоглолтын ерөнхий найруулагчаар тус телевизийн сэтгүүлч, найруулагч Ч.Бүрэнжаргал ажиллажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.