Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ЗЗЗ” -ийн номын өргөөнд яруу найрагч Б.Төгсжаргал уригдлаа
Нийгэм

“ЗЗЗ” -ийн номын өргөөнд яруу найрагч Б.Төгсжаргал уригдлаа

Урлаг Урлаг10/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nom-neelt34298316662013-05-10-14-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “МЗЗХ”-ноос С.Буяннэмэхийннэрэмжит Номын өргөөнд баасан гараг бүрийн 18.30 цагт уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Зохиолчдын Зөвлөл” буюу “ЗЗЗ” утга зохиолын энэ удаагийн дугуйланд Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч, орчуулагч, МҮОНР-ийн “Боломж” хөтөлбөрийн редактор Б.Төгсжаргал уригдлаа. Тэрбээр "Бясалгагч охины зүүд" шүлгийн түүвэр, "Айсуй" сэтгүүл¬зүйн тэмдэглэл сурвалжлага, мөн "Хятад-Монгол хэлц үгийн толь"-ийг хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Базар-рагчаа, "Хятад-монгол хэлний зүйл хуваасан толь бичиг" номыг хятад судлаач Ө.Дашдоржийн хамтран бүтээж саяхан номын баяраа хийсэн юм. Өмнө нь 2004 онд "Сарны өвөрт хонолоо" яруу найргийн ном, 2006 "Бүсгүй хүн шүлэг л байдаг" шүлгийн түүвэр цомгоо монгол, англи, хятад хэл дээр хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Түүнчлэн утга зохиол, сэтгүүлзүй, орчуулгын 10 гаруй ном редакторлож, төв орон нутгийн радио, телевиз сонины газар ажиллаж 100 гаруй нийтлэл тэмдэглэл нэвтрүүлэг бэлтгэжээ. Залуус маань яруу найрагч, орчуулагч бүсгүйтэй уран бүтээлийн тухай чөлөөтэй ярилцаж, шүлэг зохиолын дээжээсээ унших юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.