Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн илбэчин “Бен Мурфи” өнөөдөр монголд ирнэ
Нийгэм

Дэлхийн илбэчин “Бен Мурфи” өнөөдөр монголд ирнэ

Урлаг Урлаг31/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
207348-45191-78662986372013-05-28-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрээр дэлхийд данстай шилдэг илбэчин маань өнөөдөр манай эх оронд хүрэлцэн ирэх бөгөөд 16:30 минутад "Чингис хаан" нисэх онгоцны буудалд буух гэнэ. Буумагцаа бизнес лоунжд нь түр саатаж эрхэм сэтгүүлчид болоод үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ цөөн хором уулзалт хийх юм байна.

Түүнчлэн маргааш өдрийн 12:00 цагаас “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд манай хэвлэл мэдээллийнхэн болоод дотоод гадаадын үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж шоу тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээс гадна хүрэлцэн ирсэн зочдод зориулан дэлхийн илбийн гайхалтай үзүүлбэрээс сонирхуулах гэнэ.

Сонирхуулахад "Бен Мурфи" дэлхийн аль ч улс оронд тоглолтоо хийхдээ хамгийн эхэнд хэвлэл мэдээллийнхэнд талархалаа илэрхийлдэг уламжлалтай бөгөөд маргаашын хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд тоглолтынхоо урилгыг гардуулах аж.

Ийнхүү дэлхийн илбэчний монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа бөгөөд мэдээллийн албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн хөтөч www.DORGIO.mn, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтууд ажиллаж байгаа ажээ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах гэнэ.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.