Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Найрагч залуус шагналаа гардан авахаар Хөх хотыг зорилоо
Уртын дуу

Найрагч залуус шагналаа гардан авахаар Хөх хотыг зорилоо

Урлаг Урлаг31/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
885963_465752913493586_822782695_o2444747152013-05-29-09-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ӨМӨЗО-ны Хөх хотод болсон "Дархан хэл" яруу найргийн наадамд манай найрагч залуус шүлгээ явуулж эхний гурван байрыг дараалан авсан тухай мэдээллийг хүргэж байсан билээ. .

200 гаруй найрагч шүлгэн хүлгээ сойсон энэхүү наадмын бүтээлийг нэргүйгээр авч шударгаар шүүсэн нь ийнхүү Өвөр монголын наадам Ар монголын залуусынх болжээ. Наадмын тэргүүн байрыг яруу найрагч Л.Ганзул, дэд байрыг В.Нэргүй, удаах байрыг Л.Мөнхбаатар эзэлсэн.Шинэ зууны найрагч залуус шагналаа гардан авах урилга авсан гэнэ.

Манайхаар бол “Болор цом”- ын хэмжээнд зохиосон наадамд тэргүүлсэн залуус өнөөдөр Хөх хотыг зорьж байна.

Ингээд “Дархан Хэл” олон улсын яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийн шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

(МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул)

Эгшиглэнт эх орон

Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх
Их тунгалаг орон минь
Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох
Аяс гүн хөндүүрлэл минь
Загасны нүд соёмбоноос ширтэх нь
Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ
Завилаж суугаад нарыг дуулах нь
Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ…
Ай яруухан…
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий… гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг харцрын туяанд хармаар
Эх орон минь..
Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол
Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм
Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол
Манай тоололруу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм
Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол
Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм
Атан тэмээний явдал дунд зөөлөн аяласан дуу бол
Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм…
Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү
Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай
Ийм эх орныг онож төрсөн хүн л
Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай
Ай яруухан…
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг харцрын туяанд хармаар
Эх орон минь…

2013 он

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.