Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалт ирэх сарын 1-нд Английн Лондон хотод болох бөгөөд энэхүү уулзалтанд дуучин Б.Баярцэцэгийг эх орноо төлөөлөн оролцож, хүрэлцэн ирэхийг урьжээ.
Энэ нь дуучин бүсгүйд гэнэтийн бэлэг болсон учраас урилгыг дуртайяа хүлээн авч Лондон хотыг зорьсон. Тус уулзалтанд зориулан дуучин Б.Баярцэцэг өөрийн шилдэг, шинэ уран бүтээлүүдээрээ хоёр цагийн хугацаатай тоглолт хийхээр болсон байна.
Залуу дуучин бүсгүй өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой, сүүлийн үед Орос, Хятад, Франц, Солонгос, Португаль зэрэг олон хэлээр дуулж уран бүтээлийнхээ урын санг тэлэх болсон. Дашрамд сонирхуулахад дуучин Б.Баярцэцэг маш сонин хоббитой гэнэ. Тэрбээр гурван аквариум дүүрэн 200-н төрлийн загас тэжээдэг аж. Дуучин бүсгүй мөн эрвээхэйн хатаамлыг гэр бүлд хамгийн ивээлтэй сайн зүйл гэдэг үүднээс анх 1998 оноос цуглуулж эхэлжээ.
Я.Соёлоо