Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»“Ээжхэн” /уран нийтлэл/
Жүжиг

“Ээжхэн” /уран нийтлэл/

Урлаг Урлаг31/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
21(1)6947556332013-05-31-16-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хүүхэд төрүүлсэн эмэгтэйг бурхан шидтэн болгож шагнадаг юм шиг ээ. Миний ээж энгийн л нэг эмэгтэй байсан. Харин 19 жилийн өмнө анх удаа залуу “шидэт дагина” болжээ. Уг нь ээж үе тэнгийнхэнтэйгэ­э адилхан, тэгээд ч болоогүй хүнд байдаг сайн, муу хосолсон тийм л охин байж.
Гэтэл анхны үр нь буюу намайг мэндэлсэн тэр үеэс шидтэний дохиуртай, толгойдоо сахиусан тэнгэрийн титэмтэй болчихож. Ийм найдвартай тэнгэрийн элчийн тэвэрт ирсэн би баярласандаа яахаа мэдэхгүй учиргүй их уйлж билээ. Тэр их хөөрхөн, нүд нь үнэхээр гоё, гар нь зөөлхөн, үнэр нь с
этгэл татам байсан. Би анхны учралаа хэзээ ч мартдаггүй. Энэ үзэсгэлэнт эмэгтэйн нэрийг “Ээж” гэдгийг бурхан хэлж өгсөн юм. Гэхдээ дэндүү хөөрхөн, өхөөрдөм болохоор нь би түүнийг “Ээжхэн” гэж өөрийнхөөрөө нэрлэлээ. Би Ээжхэнд хэрэгтэй байгаа бүх юмаа хэлдэг. Гэхдээ “хүүхдийн орон” -ы хэлээр уйлж бас орилж хэлдэг байлаа.
Эхэндээ Ээжхэн их андуурна аа. Даарч байхад өлгий задалчихна, өлсөөд байхад бүүвэйлээд унтуулчихна. Хоолой нь ямар уяхан гээч. Хэр баргийн зүйлд сатаардаггүй намайг ганцхан удаагийн дуугаараа л уяраачихна. Хэсэг будилдаг байсан ч одоо бол хэлсэн бүгдийг минь андахгүй мэднэ. Би нэг удаа ханиад хүрээд их зовж билээ. Бүр цагаан нөмрөгтэй эгч бөгс рүү минь зүүгээр хатгасан. Ээжхэнийг хатгаагүй байхад намайг хараад уйлаад л байсан. Уг нь өвдөж байгаагаараа би л уйлмаар. Би өдөр өдрөөр том болсоор байлаа. Ээжхэн надтай цаг ямагт хамт байдаг. Мэдээж хүслийг минь үргэлж биелүүлдэг хэвээрээ. Би хааяа инээж Ээжхэнд урам өгдөг байлаа. Намайг инээхэд тэр хэчнээн жаргалтай болдог гээч. Нүдэнд нь од харваад л. Хоёр биедээ аз жаргал бэлэглэдэг болохоор бид яах аргагүй хамт л байх хувьтай мэт санагдана.
Би өөрийгөө Ээжхэнгүйгээр төсөөлж ч чадахгүй нь ээ. Намайг өсч том болсны дараа Ээжхэн дахиад хоёр ч удаа “шидэт дагина” болсон юм. Одоо Ээжхэн хангалттай шилдэг “шидтэн”. Түүнд мэдэхгүй, чадахгүй юм бараг л үгүй. Зөвхөн надад л тэнгэрийн элч байдаг юм байх гэж бодсон чинь энэ дэлхийн эмэгтэй хүн бүр цаг нь ирэхээр “шидэт дагина” болдог юм байна лээ. Хөөрхөн, бяцхан үрийг “хүүхдийн ертөнц”- өөс хүний дэлхийд авчирдаг болохоор нь бурхан хүүхэд төрүүлсэн эмэгтэйг “шидтэн” болгож шагнадаг юм шиг ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.