Жеймс Бондын цуврал киноны шинэ ангид тоглох жүжигчдийн нэрсийг тодруулж эхэлжээ.
Авхаалжтай, эрэлхэг, бас царайлагч Жеймс Бондын бүсгүйгээр шинэ ангид Пенелопа Круз тоглохоор сонгогджээ.
Ухаалагч, тачаангуй бүсгүйн дүрийг Пенелопа Круз төвөггүй бүтээхээр авьяастай ч гэсэн гол эргэлзээ төрүүлж буй асуудал нь нас аж. Круз ирэх жил 40 нас хүрнэ.
Тиймээс тэрээр Жеймс Бондын цувралд тогловол алдартай нууц ажилтны амрагийн дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүйчүүдээс хамгийн хөгшин нь болох ажээ.
Үүнээс өмнө Бондын бүсгүйчүүдээс Хонор Блэкман 39 настайдаа тоглосон нь хамгийн хөгшинд тооцогддог байна. Жеймс Бондын шинэ анги 2014 оны сүүлчээр дэлгэцэнд гарах ажээ.
www.URLAG.mn