Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хотын төвд мөнхрөх 3D бүтээл нээлтээ хийлээ
Уртын дуу

Хотын төвд мөнхрөх 3D бүтээл нээлтээ хийлээ

Урлаг Урлаг08/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b30c47d2e9241e5aoriginal5207635142013-06-08-12-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн зөвлөл АНУ дахь Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр жил бүр Монголын нийгэм, урлагийн салбарт ажиллаж, уран бүтээл туурвиж буй залуусын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

Энэ жилийн хөтөлбөрт хамрагдсан залуус хамтран Улаанбаатар хотын хүүхэд, багачууд олон нийтэд стрийт арт уртлагийг танилцуулах, тэдний гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэхээр гурван хэмжээст 3D зургийг Улсын төв номын сангийн гадна талбайд зурж, нээлтээ хийлээ.

Уг зургийг Туркийн Анкара хотын Hacettepe их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэсэн, зураач Б.Ундрам санааг нь гаргаж, залуусыг ахлан зуржээ.

Нийт 14 залуу уран бүтээлч, урлагийн менежер, сэтгүүлч мэргэжилтэй залуус уг хөтөлбөрт хамрагдаж, манлайлал, урлагийн менежмент, маркетинг, соёл урлагийн бодлогын сургалтад хамрагдсан байна. Уг хөтөлбөр хэрэгжсэн есөн сарын хугацаанд гадаад, дотоодын өндөр мэдлэг, туршлагатай багш нар, тухайлбал Уолтер Женкинс, АНУ-ын Сиэтил хотын “Урлагийн сан”-ийн дэд ерөнхийлөгч Двайт Жи, СЭЗДС-ийн дэд захирал Д.Гэрэлмаа, Глоб интернэшнл ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал зэрэг мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.

МУЗ нь 2008 оноос хойш  “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөртөө нийт 77 залуу манлайлагчийг хамруулан, соёл урлагийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлж байгаа юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.