Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Хар ба цагаан хун” хослон бүжнэ
Нийгэм

Өнөөдөр “Хар ба цагаан хун” хослон бүжнэ

Урлаг Урлаг14/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
swan-ballet-beautiful-black-and-white-Favim.com-6896971208443832013-06-13-09-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх “Нью Йорк Сити” балетийн тоглолт өнөөдөр ДБЭТ-т дахин тоглогдоно.

 “Нью Йорк Сити” балетын компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан түүхтэй. Тус компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал,  урын сандаа 150 гаруй бүжгэн жүжигтэй Америкийн томоохон урлагийн компанийн нэг юм. “Нью Йорк Сити” балетын компани Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт нуур” бүжгэн жүжгээрээ танигдсан байдаг.

“Америкийн бүжгийн одод” тоглолтын онцлох бүтээл нь авьяаслаг уран бүтээлчид гоцлон бүжиглэх П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын “Хар ба цагаан хун”-гийн хослол байх аж. Мөн “Сити” балетын тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт болон “Арга билэг” этно жазз хамтлаг хамтран Аргентины нэрт хөгжмийн зохиолч Астор Пьяццолагийн “Танго” бүжгийг толилуулах нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх нь дамжиггүй биз ээ.

Үүний зэрэгцээ тус балетын компанийн уран сайхны удирдагч, тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт манай дуурийн театрын залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулах бөгөөд энэ нь Монгол Америкийн уран бүтээлчдэд туршлага солилцох, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг олгоно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм байна. Мөн Монголын үндэсний бүжгээс суралцах  нэгэн сонирхолтой үдшийг зохион байгуулагчид нь “I loft Function House”-т өнөөдөр 22:00 цагаас явуулах юм байна.

 “Америкийн бүжгийн одод” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Монре” даатгал, ивээн тэтгэгчээр, Хас банк, АНУ-ын ЭСЯ, ноён С.Рагчаа, “Төгөлдөр сан”, “Таван богд” групп, “Мон эм импекс” концерн, “Сайнд оф Монголия” ХХК оролцож байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.