Энэ удаад бид “Mobile news”-ээр жүжигчин Б.Навчааг онцолж байна. Тэрбээр уран бүтээлдээ эргэн орсон цагаасаа л чанартай бүтээл хийж, олонд хүндлэгдэх болсон.
Гэтэл хамгийн сүүлд түүний найруулан, тоглосон “Ларьдма” уран сайхны киног нь “Өргөө” кино театрынхан гаргахгүй хэмээн мэдэгджээ гэсэн мэдээллийн дагуу түүнээс тодруулга авлаа.
Тэрбээр хэлэхдээ: “Тиймээ “Ларьдма” уран сайхны кино “Өргөө” кино театраар гарахгүй байгаа. Учир нь нэг кинотой 15 хоногийн гэрээ хийж, гаргадаг гэнэ. Тэгээд гэрээний хугацаа дууссан тул гаргахгүй хэмээн мэдэгдсэн. “Ларьдма” гарсан цагаасаа эхлээд үзэгчдийг байлдан дагуулж чадсан бүтээл. Гэтэл “Өргөө” кино театр хувийн байгууллага учраас ямар кино гаргахаа тэд дангаараа шийддэг аж. Тийм ч учраас дүүрэн үзэгчтэй байсан “Ларьдма” киноны гаралтыг зогсоожээ. Хэдийгээр гэрээ хийсэн ч үзэгчид олонтой байгаа киноны гаралтыг нь зогсоох хэрэг байсан гэж үү? Тэр дундаа манай уран бүтээлчдийн хийсэн өөрсдийн бүтээл шүү дээ.
Энэ асуудалд тус киноны найруулагч, жүжигчин Б. Навчаа өөрсдийн бүтээлийг дэмжихийн оронд гадны киног чухалчилж байгаад тааламжтай хандахгүй байгаагаа онцолллоо. Түүнчлэн өчигдрийн байлдаар “Тэнгис” кино театрт очиход “Ларьдма” мөн л дүүрэн үзэгчтэй байжээ.
а бүхэн “Ларьдма”-г “Тэнгис”, “Соёмбо” кино театруудаар үзэх боломжтой.
Б.Хорол