Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хос гранпри” хүртсэн Домог хамтлагийнхандаа хотол түмнээрээ баяр хүргэе
Нийгэм

“Хос гранпри” хүртсэн Домог хамтлагийнхандаа хотол түмнээрээ баяр хүргэе

Урлаг Урлаг18/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGS62732699479152013-06-18-13-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртээд ирсэн “Домог” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр 11:00-н цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийлээ. Уг хэвлэлийн хуралд Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, “Домог” хамтлагийнхан болоод тус наадамд эх орноо төлөөлөн оролцсон уран бүтээлчид оролцсон юм.

Тус хэвлэлийн хурлын зорилго нь дэлхийн сонгодог урлагийн нэрт төлөөлөгчийн нэрэмжит олон улсын уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан тухайгаа монголын ард түмэндээ болоод соёл урлагийн салбарын дарга удирдлагуудад мэдээлэх зорилготой ажээ. Учир нь манай улсын соёл урлагийн хууль тогтоомжид  эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа, сонгодог урлагийн төрлөөр оролцож амжилт гаргасан тохиолдолд шагнаж урамшуулдаг билээ. Гэтэл тэр олон улсын зэрэглэлтэй сонгодог урлагийн уралдаанд нь үндэсний урлагаараа хос гранпри хүртээд ирсэн байхад ач холбогдол өгөхгүй байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн амжилт гаргаад ирсэн талаараа ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд уламжилсан бөгөөд ач холбогдол өгөх байх хэмээн мэдээлж байлаа.

Ийнхүү эрхэм уншигчиддаа сонирхуулахад Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд 20 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож "Хамтлагийн төрөлд" нь тэргүүн байр эзэлсэний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлсэн юм.

Ийнхүү олон улсын хөгжимчдийн их өрсөлдөөн дундаас онцгойрон "Хос" гранпри хүртсэн “Домог” хамтлагийн уран бүтээлчиддээ болоод тус уралдаанд оролцсон нийт уран бүтээлчдиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 photo IMGS6273_zps9240e5f1.jpg

 photo IMGL6267_zps7fcedb22.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.