Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аймгуудын наадмын тов гарч эхэллээ
Нийгэм

Аймгуудын наадмын тов гарч эхэллээ

Урлаг Урлаг21/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18ooooo7372664432013-06-20-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Гадаад, дотоодын жуулчид аймгуудын наадмыг ихээхэн сонирхдог. Тиймээс наадам хийх өдрөө жил бүр өөрчилдгөө больж, жил бүрийн тогтсон нэг өдөр наадаж байхаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас уриалсан. Гэсэн ч өдий болтол аймгууд наадмынхаа товыг бүрэн гаргаагүй байна.

Дархан-Уул аймаг наадмаа долдугаар сарын 10, 11-нд хийх бол Хөвсгөл 6-8-нд “Цаатан” наадам хийгээд 11, 12-нд наадахаар төлөвлөжээ. Дорноговь аймаг наадмаа Говийн догшин ноён нутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойтой хамтатган, долдугаар сарын 27-28- нд хийнэ. Энэ үеэр 1080 хүүхэд бүжигл үүлэхээр зэхэж байна. Энэ жил дөрвөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй. Тиймээс эдгээр аймгийнхан ойгоо наадамтайгаа хамт өвөрмөц байдлаар тэмдэглэх аж.

Завхан долдугаар сарын 26, 27-нд 90 жилийн ой, наадмаа хамт тэмдэглэж, 2222 морин хуурч хуурдуулах бол Төв аймгийн наадмын тов тодорхой болоогүй ч уртын дууч, морин хуурч, бүжигчин тус бүр 90-ийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна. Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Завханмандал сум байгуулагдсаны ой бас өнөө жил тохиож буй агаад ой, наадмаа нэгтгэн, долдугаар сарын 25-нд хийх төлөвтэй. Архангай аймаг болон Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Ихтамир, Цэнхэр, Цахир сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо наадамтайгаа хамт хийх нь. Гэхдээ өдөр нь тодорхой бус байна.

Хэнтийнхэн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоороо долдугаар сарын 27, 28-нд зүүн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулна. Өвөрхангай аймгийнхан Гиннесийн номд бүртгүүлэхээр 1500 морь уралдуулна. Уг уралдаан долдугаар сарын 23-нд тус аймгийн баяр наадмаар болно.

Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут сумын 90, Эрдэнэцогт сум 80 жилийн ойгоо наадамтайгаа цуг долдугаар сарын 22-24-нд хийхээр төлөвлөсөн байна. Ховд аймгийн Манхан сум 90 жилийн ойгоо мөн наадамтайгаа хамт долдугаар сарын 15-нд хийнэ.

Т.Минжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.