Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Татар: Бид зүгээр нэг байдаг л дуунууд дуулдаг гудамжны хамтлаг бол­моор­гүй байна
Үндэсний хөгжим

Татар: Бид зүгээр нэг байдаг л дуунууд дуулдаг гудамжны хамтлаг бол­моор­гүй байна

Урлаг Урлаг24/06/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tatar8088617562013-06-24-08-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Татар” хамтлагийн дуу­чин Ч.Жаргал­сайхан­тай ярилц­лаа. Тэдний са­наач­­лан өрнүүлж буй “Нө­лөөл­лөөс дэ­эгүүрт” аянд нэг­дэж буй залуу­сын тоо өд­гөө 20 мянга орчим бол­жээ.
-“Татар” хамтлагийн “Нө­­­лөөл­­лөөс дээгүүрт” аян үргэл­жилсээр байна. За­лууст хандсан хөдөлгөөн өрнүүлэх санаа хэрхэн төр­сөн бэ. Хамт­лагийн шинэ уран бүтээ­лээс үүдэлтэй юу?

-Хамтлаг  байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд бид таван цомог гарга­сан. Тухайлбал  2004 онд “Татар”, 2005 онд “Second”, “Ганцаараа”, 2007 онд “Freedom” цомгоо гаргаж байсны үргэлжлэл нь “Нө­лөөл­лөөс дээ­гүүрт” цомог юм. Өнөөгийн нийгэмд залуу­чуудад хам­гийн ихээр нө­лөөлж байгаа зүйл архи, тамхи, хар тамхины хор хө­нөөл байна.

-Нийгэмд хамгийн эрч хүч, үр нөлөөтэй хэсэг бол залуучууд. Тэдэнд залуу хамтлаг дуучид маш их үлгэр дуурайлыг үзүүл­дэг?

-Хайран сайхан залуу нас, оюун санаагаа мансуу­руулж яваа залуу­чууд алдаа­гаа ухааран өөрсдийгөө ша­вар шавхайнаас татаж гар­гаа­сай гэж үнэн сэтгэлээсээ хүссэн. Тиймээс ч нийгэмд бугшиж буй залуу­сыг дорой­туулж байгаа  муу бүг­дийн эсрэг дуулан эерэгээр нөлөө­лөхийг зорьсон.
 
-“Нөлөөллөөс дээ­гүүрт” ая­ны хамгийн гол уриалга архины эсрэг чиг­лэгдсэн байсан. Үнэ­хээр ингэж уриалах, ухуулах аргаар тэмцээд бодит үр дүнд хүрч чадах уу?

-Бид залуусынхаа оюун санаа, сэтгэл зүйд уран бү­тээл, уриалга хөдөлгөөнөөр нөлөөлөхийг л хүс­сэн. Түү­нээс бус архины эсрэг том хөшөө байгуулах ч гэдэг юм уу, тийм аргаар биш. Огт хэ­рэг­лэхээ боль гэж хэлээгүй. Зүй зохистой хэрэглэхийн чухлыг өөрөө өөрс­дөө ухам­сарлацгааж сайхан амьд­ралын төлөө муу муухай нө­лөөл­лүүдээс  дээгүүрт байц­гаая, нэгдэц­гээе гэж уриалж байгаа юм.

-Танай хамтлаг “Нө­лөөл­лөөс дээгүүрт” аяны­хаа хүрээнд нийс­­лэлийн есөн дүүргээр той­рон аялан тоглолт хийлээ. За­луус та нарыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Үнэхээр сайхан байна аа. Бид хэсэг хугацаанд уран бүтээ­лээсээ хөндийрөөд тай­заа сана­чихсан байсан. Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн аяныхаа хүрээнд бид нийс­лэлийнхээ олон газраар орж тоглолт хийлээ. Толгойт, Яар­маг, Баянхошуу, Шар хад, Нисэх гээд ороогүй газар бараг үлдээгүй байх. Тэр болгонд залуус биднийг сай­хан хүлээн авсан. Үнэхээр тийм сайхан хүлээн авч бид­ний уриалгыг дэмжинэ гэж санаагүй. Манай хамтлагийг очих сургаар за­луус гудамж талбайдаа цуглачих­сан орилол­доод л. Биднийг той­рон хуйлраад л ёстой л нөгөө кинон дээр гардаг шиг юм болж байсан. Гэхдээ бид тэд­ний итгэл, урмыг хугалахгүйн тулд илүү ихийг хийж бүтээх ёстой гэсэн урам зоригийг тэндээс олж авсан.

-Та бүхэн цаашид юу хийж бүтээхээр зорьж бай­на вэ?

-Манай хамтлагийнхан ярил­цаж байсан л даа. Бид улам илүү болж хөгжмөөр байна. Бүр дэлхийн хэмжээнд уран бүтээлээ хүргэж чаддаг хүчирхэг хамтлаг баймаар байна. Энэ бол бидний мө­рөө­дөл, гэхдээ биелэгдэх мөрөөдөл болов уу. Эхний ээлжинд бид “Нөлөө­л­лөөс дээгүүрт” аянаа улам өргө­жүүлж 21 аймгаараа тойрон аялан тоглолт хийнэ гэж тө­лөв­лөсөн. Сая тоглолт хий­гээд явж байхад найман нас­тай хүүхэд биднийг дагаад гүйж явахыг хараад үнэхээр урам авлаа. Бид зүгээр нэг байдаг л дуунууд дуулдаг гудамжны хамтлаг бол­моор­гүй байна. Манай хамтлагийн ажил ч урагштай явж байгаа. Урлаг уран сайхан ч өмнө­хөөсөө илүү хөгжиж байгаа. Тиймээс бид аливаа уран бүтээл, тоглолтоо бүр тултал нь хиймээр байна. Манай хамтлаг өмнө нь Японы шоу биз­несийн салбарынхантай харил­цаатай ажилладаг бай­сан. Одоо тэр ха­рил­цаа­гаа дахин сэргээнэ. Японы дөр­вөн хо­тод тоглолт хийж, цом­гоо ч борлуулж байсан. Ха­рин одоо улам илүү байх болно. Үнэхээр боломж нь байдаг юм бол дэлхийн ур­лагийн зах зээл рүү гарья л даа. PSY дэлхийд гарчихлаа шүү дээ. Солонгос хэл түгээ­мэл хэл биш. Дууны утгыг нь ч би сайн мэдэхгүй. Гэхдээ л дуунууд нь гоё байна шүү дээ.

-Долдугаар сарын 5-нд хийх, хамтлагийн 10 жи­лийн ойн тог­лолтынхоо та­лаар ярихгүй юу?

-Энэ тоглолтынхоо ерөн­хий найруулгыг манай Заяа өөрөө хийж байгаа. Ерөн­хийдөө бид хийж байгаа бүх зүйлээ шатаар ахиу­лахыг хүсдэг. Энэ удаа ойн тоглолт маань өмнөх бие даасан тог­лол­тоос мөн илүү байх бол­но. Арван оны тэртээ байгуу­лагдаж байсан “Татар” хамт­лагийн хоёр дахь том тэсрэлт дөнгөж эхэлж байна.

-Та бүхний дараагийн “зог­соол” хаана вэ, юу хийх вэ?

-Дараагийн “зогсоол” гэх юм бол бид есдүгээр сарыг хүлээж бай­на. Есдүгээр сард оюутан залуус маань тал талаасаа цуглаад ирэ­хээр бид тэдэнд шинэ цомгоороо бэлэг барина. Тэр үед одоо­ныхоо үнээс арай илүү өрт­гөөр бор­логдох байх. Одоо бол бид 2000 төгрөгөөр буюу яг үндсэн өртгөөр нь зарж байгаа. Арван жилийн ойн тоглолтыг угтаад бид ги­шүүнч­­лэлийн карт гаргасан. Дүүрэг бүрт байрлаж буй манай хамтлагийн фэн клуб дээр бичиг баримттайгаа очиж бүртгүүлээд тоглолтын билет болон “Нөлөөллөөс дээгүүрт” цом­гийг маань үнд­сэн үнээр нь худал­даж авах боломжтой.

-2014 онд бас тоглолт хийхээр төлөвлөсөн гэв үү?

-Тийм ээ. Бидний хэтийн төлөвлөгөөний маань нэг хэсэг болж байгаа юм. Төв цэнгэл­дэхэд 50 мян­ган хүнийг цуглуулж тоглолт хийнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш байх. Гэхдээ бид чадна гэдэг­тээ итгэлтэй бай­гаа.  Монголд маш цөөхөн хамтлаг Төв цэнгэл­дэхэд тог­лол­тоо хий­сэн шүү дээ. Тэд­ний тоог “Татар” хамтлаг нэ­гээр ахиу­лах болно. Харин одоо дол­дугаар сард “UB Palace”-ийн Open air-т хийх ойн тоглолт­доо ан­хаарч эх­лээд байна.    

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН” сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.