"Улаан аяга”-ны шоу өнөөдөр Маршал тауны “Luxury” клубт болох нээ. Уг шоунд маш сонирхолтой хамтлаг дуучид ирэхээр болсон нь Rokit Bay, Punk&Rep, Assume & Rep, Tsetse & Pangass, EZ LOC, Энэрэл нар ирж өөрсдийн уран бүтээлээ та бүхэнд хүргэж их хотын залуустайгаа нэг үдэш хамт хөгжилдөх аж. Мөн олон олон сонирхолтой хөтөлбөрүүд та бүхнийг хүлээж байна. DJ Yeezy болон Монголд саяхан ирсэн Chris brown, TYGA, Seen paul нарын DJ энэ үдшийг доргиох юм.
Энэхүү шоуны ивээн тэтгэгч байгууллагаар “Монгол модел агентлаг”, “Хуур.mn” болон “Mixx pizza”, “AV”, “TIMES.MN”, “Seven channel”, “Total music”, “Sisley” компани ажиллахаар болсон байна. Өмнөх партинууд дээр ширээ нийтэн дунд тэгээд ч захиалга хийх гэж нилээд асуудалтай байсан бол энэ удаа энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. VIP ширээний үнэ 650.000 төгрөг, энгийн ширээ 200.000 төгрөгний тарифтай гэнэ шүү!
www.URLAG.mn