Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Эминем хар тамхинд донтож амиа алдах шахжээ
Уртын дуу

Эминем хар тамхинд донтож амиа алдах шахжээ

Урлаг Урлаг02/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
500482-eminem_video_617_4098147535302013-07-02-08-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Америкийн нэрт репчин Эминем хар тамхинд донтож, хариугүй амиа алдах шахснаа ний нуугүй өгүүлжээ. "Хар тамхи зарж мөнгө олох арга" хэмээн баримтат кинонд Эминем хэдэн жилийн өмнө найдлагагүй донтогч гэгдэж байснаа ярьсан аж. Тэрээр өмнө нь хар тамхи хэрэглэдэг байснаа цухас дурьдсан удаатай ч ингэж ний нуугүй ярьж байгаагүй юм.

"Сайн уу, миний нэрийг Маршалл гэдэг. Би хар тамхичин" гэж Эминемийн тус баримтат киноны үгс эхэлдэг байна.

"Анх викодин хэрэглэснээ санаж байна. "Өө, одоо л нэг энэ шаналал зовиур арилах нь дээ" гэж тэгэхэд бодогдож байлаа. Гэвч энэ бодол ирээдүйн их асуудлын үүдийг нээдэг юм билээ. Тэгж мансуурах надад улам бүр таалагдсаар байв. Хүмүүс намайг зовлонд унажээ гэж хэлдэг ч би тэдэн рүү "Намайг тайван байлгаад өгөөч" гэж хашгирдаг болсон.

Хэрвээ би эмнэлэгт хоёр цагийн дараагаар л хүргэгдсэн бол үхчих байсан гэдэг үнэн. Биеийн доод хэсэг минь мэдээгээ бүрэн алдаж, элэг, бөөр минь ажиллахаа бараг больчихсон. Тэр үед амьд үлдэх боломжгүй болчихсон шиг л санагдаж байлаа" гэж Эминем өгүүлжээ.

Гэлээ ч Эминем хэдэн сарын дараагаар хөл дээр босч, эргээд уран бүтээлээ туурвиж, хамгийн гол нь хорт зуршлаасаа ангижирч чадсан байна. Тэрээр хорт зуршлыг ялахад хайртай, бяцхан охин Хэйлигээ гэх сэтгэл нь ихээхэн дэм өгснийг мөн дурьджээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.