Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Playtime-2013” наадамд тоглосон хамтлагуудын нэрс
Уртын дуу

“Playtime-2013” наадамд тоглосон хамтлагуудын нэрс

Урлаг Урлаг03/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3195626c434bc603original9874660662013-07-02-14-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Задгай агаарт хоёр өдрийн турш “амьд” хөгжим сонсч, амрах боломж өгдөг “Playtime-2013” энэ жил долдугаар сарын 27, 28-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. 12 дахь удаагийн наадамд нийт 40 гаруй хамтлаг тоглох бөгөөд хамтлагуудын нэрс тодорлоо. Туршлагатай хууччуул хамтлагуудын хувьд урилгаар оролцох бол шинэ залуу хамтлагуудыг зургадугаар сарын 28-нд шалгаруулалт зохиож, тодруулсан юм.

Үүгээр 40 гаруй хамтлаг бүртгүүлсэнээс 14-ийг сонгосон байна. Ингээд наадмын хамгийн том өөрчлөлт бол хоёр тайз засахаар болсон нь. Зохион байгуулагчид энэ жил хоёр тайз засч, урилгаар оролцож буй хамтлагууд голлох тайзан дээр, шинэ залуу хамтлагууд мини тайзан дээр тоглох ажээ. Гэхдээ хоёр тайзны тоглолтын хуваарь давхардана гэдэгт санаа зоволтгүй. Өдөр, оройн цагаар тоглоно гэж ялгасан байна лээ. Бас хамтлагуудын тоглох хугацааг сунгаж, бүтэн сет тоглох боломж өгч байгаа.

Ийнхүү шинэлэг шийдлээр дүүрэн байх болтугай гэх хүлээлттэй энэ удаагийн наадамд тоглосон хамтлагийн нэрсийг танилцуулж байна.

“Playtime-2013” Main stage

  • “Болор” хамтлагийн Оргил
  • Дуучин Буянаа 
  • “Нисванис”
  • “A-sound” 
  • “The Lemons”
  • “White shadow”
  • “Lego” 
  • “The Pips”
  • “Rec on” 
  • “The Compass”
  • “Silent scream”
  • “Metronome”
  • “Sir Alex”
  • “Greenwood”
  • “Vatame”
  • “One way” 
  • “Blindfold” 
  • “Солонго”
  • “The Colors”
  • “Хос сүх”
  • “Шар айраг”
  • “Зүгээр л”
  • “Моханик”
  • “UFO” хамтлагууд урилгаар тоглох гэнэ. Сонирхуулахад, “Шар айраг” хамтлаг Англиас гаралтай “Pink Floyd” хамтлагын дуунуудаас, Дуучин Буянаа “Эргэх дөрвөн улирал” цомгийнхоо дуунуудаас тоглох юм байна.

“Playtime-2013” Mini stage

“Messiers”

  • “Amphibian sphere”
  • “Zeppeton”
  • “Futurama”
  • “Sakobs”
  • “Орон зай”
  • “The Soon” 
  • “The Electrics”
  • “Flamingo fitch”
  • “Шугам” 
  • “November”
  • “Umma gumma”
  • “Аяараас чанга”
  • “Тhe Breezes” хамтлаг ийнхүү шалгарч, наадамд тоглохоор болжээ.

Харин наамдын гадны зочин хамтлагаар урьдны жилүүдэд ирж тоглож байсан ОХУ-ын “Storm” хамтлаг ирэх гэнэ. Одоогоор хамтлагуудын дараалал, хугацаа, наадмын тасалбар хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй байна. 

Наадмын ерөнхий зохион байгуулалтын хувьд майхан засах “Playtime camp”, шар айргийн  хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллах юм.

Хөгжим сонирхогчдын наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.








У.БОЛОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канадын “Оттава” тэмдэг болон Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

13/07/2025

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна

13/07/2025

Анхны “Hermès Birkin” цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагджээ

13/07/2025

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2025″ үдшийн цэнгүүнээс

13/07/2025

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.