Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Лувсанжамбын Мөрдорж
Сонгодог урлаг

Лувсанжамбын Мөрдорж

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mordorjweb_(2)3037960242012-04-30-19-52[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Лувсанжамбын Мөрдорж МУГЖ 1936 он, Төрийн шагнал 1948 ба 1951 он, АЖ 1975 он

Төв аймгийн Сэргэлэн сум. Монгол Улсын ардын жүжигчин /1975/. Гавьяат жүжигчин /1944/. Төрийн хошой шагнал /1948,1951/.

Монголын төр, шашны тэргүүн VIII богд Жавзандамба хутагтынд үрчлэгдэж, тэдний ивээл халамжинд өссөн энэ хүн бага сургуулийг 1929 онд, Санхүүгийн сургуулийг 1932 онд, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг 1956 онд төгсчээ. Хөгжмийн зохиолч мэргэжилтэй.  1932 оноос Улсын Төв театрт хөгжимчин, 1936 оноос цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос Улсын циркт хөгжимчин, удирдаач, 1956 оноос УАДБЧ-д хөгжмийн зохиолч, 1970 оноос УБДС-д багш, 1974 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллажээ. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор 1936 онд болсон хөгжимчдийн улсын уралдаанд хуучир хөгжмөөр шалгарч 17 настайдаа улсын алдарт гавьяат хөгжим- чин алдар цол хүртжээ. "Миний эх орон", "Октябрь", "Ардын наадам", "Залуучууд" симфони, "Хөхөө Намжил", "Жаргалын зам" дуурь "Эх орны магтуу", "Хаврын шувууд ирлээ", "Унагаи жороо", "Чавхдаст хөгжмийн гурвал", "Хийл төгөлдөр хуурын сонатино" хөгжмийн гоцлолууд, "Энэ хүүхнүүд үү", "Ардын элч", "Алтан өргөө" уран сайхны кино, "Орчин үеийн монгол", "Миний монгол" баримтат кино, "Түүхт хил", "Эх орон", "Ган зам", "Дөрвөн цагийн тал" зэрэг олон арван дуу гэхчлэн хөгжмийн уран бүтээлийн бүхий л төрлөөр туурвиж монголын орчин үеийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, арвижуулан баяжуулсан байна.  Симфони бүтээлийг эх орондоо анх түрүүн бүтээж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцэж, Монгол үндэсний найрал хөгжмийн сонгомол дэг сургуулийг бий болгож, манай шинэ үеийн хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд асар их гавьяа байгуулсан томоохон сэтгэгчийн нэг байжээ. Түүний зохиосон дуугаар манай эх орон ургах нарыг угтаж, жаргах нарыг үдэж байдаг билээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг хүчингүйд тооцжээ

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Э.Чойдог-100 жил” тоглолтын найрал хөгжмийн бэлтгэлээс

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

01/03/2026

Ордуудын гуравдугаар сарын зурхай

01/03/2026

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.