Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нуруугаа авахуулсан үндэсний кино
Нийгэм

Нуруугаа авахуулсан үндэсний кино

Урлаг Урлаг16/07/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e30ae0d375b5d219original3581768812013-07-16-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Баяр наадмын өдрүүдэд телевизийн суваг болгоноор гурван кино л ээлж дараалан гарлаа. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. “Тод магнай”, “Гарьд магнай”, “Цэц магнай”. Гайхалтай сайхан кинонууд гэдэгтэй маргахын аргагүй ч хэт олон давтаж, суваг бүрээр гаргаж байгаа нь нэгэн зүйлийг харуулав. Үндэсний баяр наадам, ард түмний соёл заншил, бөх, морь, сурын тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээл гэх зүйл байхгүй болчихож. Худлаа гэвэл нэрлээд орхи. Сар бүрт л хоёр гурван кино нээлтээ хийдэг, жилдээ гуч дөчин кино бүтээгддэг, кино театруудад зай олдохгүй байна гэж сагсуурдаг киночидоос ойрын арав хорин жилд наадмын уур амьсгалыг мэдрүүлчих бүтээл төрсөнгүй.

     Өнөөх л хайр дурлал, авгай хүүхнүүдийн хов живнээс санаа авч хийсэн, гадаадын кинонуудыг хуулбарласан бүтээлүүдээс илүү гарч чадсангүй.

Наадам, цагаан сарын өдрүүдэд Монголын хэдэн телевизүүд гадаадын кино гаргаад байхыг боддоггүй. Үндэсний баяраар үндэснийхээ уран бүтээлчдийн киног гаргахыг л илүүд үздэг. Гэвч өнөөх захиргаадалтын нийгмээс мултарснаас хойш хийгдсэн өөрийн кинонуудыг олон нийт таашаахгүй тул аргагүйн эрхэнд өмнөх нийгмийн үед бүтээгдсэн кинонуудаа хүргэж байна. Хиймэл биш амьд яриа, худал хээнцэрлэлгүй бодит амьдралтай тул яахын аргагүй телевизийн хувьд хуучин кинонууд үзүүлэх сонголт нь зөв. Гэвч энэ нь эргээд наадам, цагаан сар гэх үндэсний баяр гэдгийг эртний баяр, ахмадуудад л хамаатай хөтөлбөр мэтээр ойлгоход хүргэж, залуусын ой тойнд үндэсний гэх ойлголт, омогшил, ухаарлыг өгч чадахгүй байгаа нь харамсалтай.

Монгол кино үзэж гарч ирснийхээ дараа хэрэггүй үзэж гэж харамсдаг, кино зохиол гэх зүйлгүй эвлүүлэг үзсэндээ гутардаг үе хэзээ дуусах вэ. Сур, бөх, морины сэдвээр кино хийвэл кассын кинонуудаас нь дутаж үзэгчгүй байна гэж бодов уу, чадвар дутаад байна уу.

Хоёр сар гаруйн өмнө “Монголын киночид” гэх малгайн дорх нөхөд цуглаж яаж үндэснийхээ киног аврах вэ гэж ярилцсан. Энэ үеэр “Олон нийтэд үзүүлж буй телевизүүдэд үндэсний бүтээлүүдийн квотыг тогтоож өгөх, тодруулбал, олон улсын жишгээр телевизээр гарч буй киноны 80 хувь нь үндэснийх байна гээд заагаад өгчих. Энэ нь үндэсний киноны чанар өрсөлдөөнийг сайжруулах, гадны киногоор дамжин орж ирж буй соёлын довтолгооноос хамгаалах гээд ар араас нь хэд хэдэн асуудлыг шийдэх шийдэл” гэх зэргээр чамгүй удаан хэлэлцсэн. Энэ мэт хэлэлцүүлгийнхээ үр дүнг хэзээ гаргах вэ. Энэ хэвээр идэвхигүй байсаар бол квот нь эргээд хэдэн телевизүүдэд гаргах ч киногүй болгож мэдэх нь. Наян хувьд хүргэх киночид нь наадмынхаа киног ч барахгүй сууж байна шүү дээ.

Хэрэгцээ нь байна, мөнгө нь байна. Гэвч “таашаал” өгчих үзвэр үгүй хэвээр. Алгаа хорстол нь ташиж баяр хүргэх үзвэрүүд гарсангүй. Агуулгатай, санаатай, “ухамсрын шанаа” өгчих бүтээлүүд ховордов. Нүүрнийхээ арьсыг биш, тархиныхаа үрчлээг таталдуулан “инээмээр” байна. Бачуурмаар, хашгирмаар, догдолмоор, биенийхээ шар үсийг босгомоор байна. Жаахан хүүхэд шиг хөөрч, төсөөлж, мартагдсан дурсамжуудаа сэргээмээр байна. Цээжиндээ цус амталж, даралтаа ихэсгэж, муурч унамаар байна. Гэвч, үүнийг мөрөөдөх ч хэрэггүй бололтой. Хөгжиж байна, суралцаж байна. Чи өөрөө чадахгүй юм байж битгий шүүмжил” гэж үгүйсгэгчид өөрсдөө хөгжлийг нь удаашруулж, шүүмжийг царцаасаар. Хэдий хүртэл хөгжиж, алийн болгон суралцах билээ. Урлаг гэгч нийгмээс нэг алхам урд алхах учиртай болохоос зэрэгцэх нэрээр чирэгдээд явж болно гэж үү.

Ирэх жил наадмын үеэр телевизийн хөтөлбөрийг хамтдаа анхааралтай харцгаая. Дахиад л Тод, гарьд, цэц магнай гараад эхэлбэл, өөр үндэсний олигтойхон нүүр тахлах бүтээл гаргаж чадахгүй бол нэг зүйлийг итгэлтэйгээр хэлж болох нь. Монголын киночид дэлхийгээс явбал яасан юм бэ?

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №20

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.