Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан-Овоо” 100 жилийн ойд зориулсан уралдааны тов сунгагдлаа
Нийгэм

“Алтан-Овоо” 100 жилийн ойд зориулсан уралдааны тов сунгагдлаа

Урлаг Урлаг23/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ab7fed440aa35b8big3421967142013-07-23-13-01[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сүхбаатар аймгийн Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон Шүлгийн уран бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаан оролцох бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар ([email protected]) хүлээн авах тухай өмнө нь мэдээлж байсан бол зохион байгуулагчид уралдааны товыг  7-р сарын 27-ныг хүртэл сунгасан байна.

Бүтээл нь шалгарсан уран бүтээлчдийг ирэх сарын 8-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох ойн арга хэмжээнд урилгаар оролцуулж, шагналыг гардуулах юм байна.

Дууны уран бүтээлийн тэргүүн байр нь гурван сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байранд нэг сая төгрөгийн шагналын сантай бол Шүлгийн уран бүтээлийн тэргүүн байр нь хоёр сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байр нь найман зуун мянган төгрөг, тусгай шагналуудтай ажээ.
 

  1. Дууны уралдаанд оролцох яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидын баг бүтээлийн үг, ноот, дуучны CD буюу DVD –д бичсэн бичлэгийн хамт ирүүлнэ. Утас 99296481
  2. Шүлгийн уралдаанд бүтээлээ ирүүлэх яруу найрагчид 2013.7.27-ны дотор [email protected] гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Дууны уралдаанд байр эзэлсэн уран бүтээлийн гурван баг (тус бүр 3 хүнээс илүүгүй) болон шүлгийн уралдаанд ирсэн бүтээлээс эхний 10 яруу найрагчийг 8-р сарын 9-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох Алтан-Овооны 100 жилийн ойд урилгаар оролцуулна
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.