Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “PLAYTIME 2013” амьд хөгжмийн наадам болно
Нийгэм

Өнөөдөр “PLAYTIME 2013” амьд хөгжмийн наадам болно

Урлаг Урлаг29/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1016078_614467511911030_1582202567_n9138356172013-07-24-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүр амьд хөгжим сонирхогчдыг хүлээлгэдэг HI FI рекордсоос зохион байгуулдаг "PLAYTIME 2013" уламжлал ёсоороо амралтын өдрүүдэд Монгол Шилтгээнд болох гэж байна.

Анхны PLAYTIME наадамд монголын рок, амьд хөгжмийн хамтлагуудыг олон нийт, залуучуудад танилцуулах зорилготой 2002 онд зохион байгуулагдаж таван хамтлаг оролцож байжээ. Үүнээс хойш жил бүр өргөжин тэлсээр оролцох хамтлагуудын тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Тус наадамд Монгол, АНУ, Япон, Их Британи, ОХУ, Өвөрмонгол зэрэг улс орнуудаас давхардсан тоогоор 400 гаруй хамтлаг, дуучид оролцож байжээ.

Харин 2008 оноос эхлэн задгай талбайд хоёр өдрийн турш амьд хөгжмөөр амьсгалах боломжийг олгож эхлээд байгаа. Энэ жилийн наадамд нийт 50 гаруй хамтлаг оролцох бөгөөд ОХУ-ын STORM, Японы алдарт МОНО хамтлагууд урилгаар ирж байгаа юм. Түүнчлэн залуус дуртай хамтлагийн дуугаа сонгон сонсох боломжийг олгож, жижиг том хоёр тайзтай байх гэнэ. Наадмын жижиг тайзан дээр шинэ, залуу 14 хамтлаг дуулах бол том тайзан дээр та бидний танил болсон 26 хамтлаг дуулах юм. Энэ жилийн наадамд ихэвчлэн hard rock, post rock, альтарнатив чиглэлээр уран бүтээл хийдэг хамтлагууд оролцож байна. Түүнчлэн анх удаа DJ Zoloo, Deez, Roxy зэрэг DJ нарын хөгжмийн сетүүдэд BEACH PARTY хэсэгт эгшиглэнэ.

Наадмын үеэр Монгол Шилтгээнд орчин үеийн урлагийн үзэсгэлэн гарч  "399" G Mobile-ын интернэт WI FI, Хаан банкны явуулан АТМ, мэдээлийн цэг ажиллах аж. Арван хоёр дахь жилдээ болж буй "PLAYTIME 2013" наадмын хоёр өдрийн тасалбар 35 мянга, зөвхөн хоёр дахь өдрийн тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.