Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах гавшгай залуучууд ажилдаа гарлаа
Дуу хөгжим

“Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах гавшгай залуучууд ажилдаа гарлаа

Урлаг Урлаг24/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-07-24_1400098384780692013-07-24-14-01[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулхаар илгээгдэж байгаа юм байна. Түүнчлэн Уул уурхайн яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдэж, Дэд сайд О.Эрдэнэбулган залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

   Уул уурхайн салбарт ажиллах гавшгай залуучууд 07-р сарын 23-нд замдаа гарч, 24-ны өдрөөс эхлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр – ГОК, "Багануур" ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялагын менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй 2, 3-р курсын оюутнууд нэг сарын хугацаанд ажиллахаар явжээ.

   Оюутан залуучуудыг ажлын гараанд илгээж, зуны амралтаараа ажилтай, орлоготой байх боломжийг олгож байгаа энэ ажил ямар их эрэлттэй байсан нь илгээгдэж байгаа залуучуудын сэтгэгдлээс мэдрэгдэж байлаа. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компаний зүгээс нэмэлт урамшууллыг олгох гэнэ. Залуустаа ажлын өндөр амжилт хүсье.



www.URLAG.mn

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026
Дуу хөгжим Урлаг

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Вупи Голдберг “Бусад хүмүүсийн татгалзсан бүх дүрийг надад өгөөч” гэдэг байснаа ярив

09/08/2026

Илон Маск AI-аар “Одиссей” киног бүтээнэ гэв

09/08/2026

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.