Кэтрин Зета Жонс болон Ким Инхагийн дүрээрээ Монголд танигдсан Ли Бён Хон нар Солонгосын Elle сэтгүүлийг чимжээ. Жүжигчид хамтдаа зургаа авахуулсан нь тохиолдлын хэрэг бус аж. Учир нь тэд Red II адал явдалт кинонд тоглож байсан билээ. Гэрэл зурагчнаар нь солонгос хүн ажилласан байна.
Хавтасны зурагт зориулж Louis Vuitton-ы гоёлын хувцсыг сонгосон бол бусад зураг дээр Кэтрин болон Ли Бён Хон нар Dolce Gabanna болон Calvin Klein-ы хувцсыг өмсчээ.