Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»С.Амармандах:17 жилийн ойн тоглолтоо цагаан сараас өмнө хийнэ
Дуу хөгжим

С.Амармандах:17 жилийн ойн тоглолтоо цагаан сараас өмнө хийнэ

Урлаг Урлаг26/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
watermark4176204452013-07-26-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол түмнийг омогшуулж, тайзыг эзэгнэж чаддаг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах “Дээлтэй Монгол” наадмын хаалтын дууг дуулсан. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Саяхан гэр бүлийнхэнтэйгээ Хэнтий аймгийн Аварга тосон нуурын ойролцоо амраад ирсэн. Удахгүй Хөвсгөл явах төлөвлөгөөтэй байна.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Х.Лхагвасүрэн ах, Т.Дэлгэрмөрөн бид гурвыг Япон, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууд урьсан. Одоогоор явах эсэхээ шийдээгүй байна. Урьд жил хийсэн “Сэрүүн булгийн ус” дуугаа ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчтэй хамтран шинэчилж байгаа. Мөн Төрийн шагналт Д.Сосорбарам ахтай хамтран “Их хаантай учирсан зүүд” хэмээх өвөг дээдсээ магтан дуулсан бүтээлдээ клип хийж байна. Уг клипээр зарим залуус их хаадын түүх шастираа мэдэхгүй байна гэсэн санааг илэрхийлсэн.

-Бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ?
-“Хар сарнай” хамтлаг ардын урлагийг орчин үеийнхтэй хослуулж дуулснаас хойш 17 жил өнгөрчээ. Энэ жилүүдэд хам тарч ажиллаж байсан хөөмийч, ардын бүжигчин, уртын дуучдыг оролцуулсан 17 жилийн ойн тоглолтоо ирэх өвөл хийхээр төлөвлөж байна.

“Алтан ураг” хамтлагтай гурван дуун дээр хамтарна. Мөн өвөөгийн 94, “Жалам хар”-ын 45, түүний нэрэмжит бүжгийн наадмын 11, “Сэвжид” сангийн таван жилийн ой энэ жил тохиож байгаа учир цагаан сараас өмнө тоглолт хийнэ.

Өвөөтэй хамтарч ажиллаж байсан бүх ахмад уран бүтээлчийг урьж, дэглэсэн бүжгүүдээс нь толилуулна.

Б.Дөл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дуу хөгжим Урлаг

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.