Манайд дизайн урлаг гэдэг ойлголт сүүлын үед хөгжиж гарч ирж байгаа болохоор хүн бүр тийм ч сайн мэдээлэлгүй байдаг дизайн урлаг гэхээр л хүмүүс хямд өртгөөр гое сайхан зүйл хийдэг гэдэг буруу ойлголт байдаг. Мэдээж тэгж байж гэмээ нь гоё сайхан зүйлийг хийж бүтээх нь хүнд ашигтай л даа гэхдээ Дизайн урлаг хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхлэж үүсч бий болсон зүйл шүү дээ.
Эртний овог аймаг эрх ямбаа тодорхойлох, өөрсдийхөө хөгжлийг тодорхойлох зэргээр бие биеэсээ өрсөж зэвсг хэрэглээ янз бүрын хэлбэр донж төрхтэй хийж донжид нь тааруулж хэрэглэхэд эвтэйхэн шийдэлтэй. болгож ирсэнээр дизайн урлаг үүссэн түүхтэй гэвч энэ нь хүн төрөлхтний түүхэнд мэргэжил болон өргөжих нь их хожуу эхэлсэн юм.
Дизайн урлаг хөгжих гол хөшүүрэг нь эртны баячууд юм. Эрх ямбатан тайж ноёд тухайн үеийнхээ урчууд дархчуудын үр удмаас шилж авсан хүхдүүдийг тусгайлан дадлагжуулж шилмэл урчуудыг бий болгон орд харшаа бариулах түүнийхээ зураг төслийг гаргуулах хувцас хэрэглэлээ зуруулах урлуулах зэргээр энэ урлагт үё үеийн язгууртанууд өөр өөрийнхөө боломж бололцоо хөрөнгө мөнгийг зарцуулж байсан түүхтэй. Үүнээс үүдэн дүгнэлт хийхэд энэ урлаг язгууртануудын урлаг гэж хэлэгдмээр санагддаг.
Гэвч тэр үе өөр одоо бол энэ нь баян ядуу хэн бүхэнд хамааралтай, маш олон шинжлэх ухааныг хооронд нь зангидсан асар өргөн хүрээг хамарсан бие даасан шинэжлэх ухаан болжээ. Дизайн гэдэг үг латин хэлэнд хар зураг, зохиомж зэрэг олон утга санааг агуулдаг үгнээс гаралтай үг юм. Дизайн урлаг гэдгийг хэнд ч ойлгомжтой тодорхойл гэвэл энэ нь Хэрэглээний Урлаг юм.
www.URLAG.mn