Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Пингвин (өгүүллэг)
Жүжиг

Пингвин (өгүүллэг)

Урлаг Урлаг29/07/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
splash3841290142013-07-29-16-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Цэцэг алаглаж өвс найгасан Монголын дорнын их тал нутагт нэгэн багахан уурхайчдын тосгон байх. Насаараа л мал дагаж өссөн монголчууд мориноосоо буугаад эх дэлхийгээ төнхөж амьжиргаагаа залгуулах болсон тэр жилүүдэд энэ үйл явдал болсон гэнэ.
Нутагтаа царайлаг төрх, намбалаг аалиараа нэрд гарсан Урангоо бүсгүйд ах дүү хоёр сэтгэл алдарч бүсгүй ч аль нэгийг нь сонгож эс түвдэн хөдөө эгэл зангаараа хэнийг нь ч цааш гэлгүй гурван оныг элээв.
Бүсгүй  заяаныхаа үрээр тэрээр нэг л өдөр хөл хүндтэй болж хөөр баяраар бялхаж удахгүй төрөх анхны үрээ бодож сэтгэл нялхамсана. Гэтэл тосгоны эмнэлгийн төрөх орон дээрээс тэнгэр алсарч, газар цөмрөм үг сонсох нь тэрээ. Эх баригч, сувилагчид дуу алдан зарим нь ухаан самууран хүн бус пингвин гэлдэх нь нэгэнтээ чихэнд сонсдоод бүсгүй ухаан балартсан бөлгөө.
Хоёр хоногийн дараа түүнийг эмнэлгээс гаргаж гэрт нь ах дүү хоёр хүргэж ирэхэд эх нь нүүр буруулан цэхлээд, эцэг нь уурхайн овоолготой шороо өөд эргэж ч харалгүй явж одов.
Яг таван хоногийн дараа ах дүү хоёр эргэж ирэхдээ энэ хүн дүрсгүй үрсийг чинь алж орхиё гэсэн саналаа бүсгүйд хэлэхэд тэрбээр эх хүн өөрөөсөө унасан өтийг ч болов хайрладаг гээд халгаасангүй гэнэ.
Тэр цагаас ах дүү хоёр ч үзэгдэхээ байж айл хотол бүгдээр Урангоо бүсгүйг “тосгоны шулам” хэмээцгээх болов. Сэтгэл гундаж санаагаар унасан хөөрхий бүсгүй  сэтгэлийн өвчтэй мэт үсээ задгайлж, нүүр ам нь халтартсан амьтан гэрээс ч үл гаран “үрсээ” аргадаж тойглон гуч хоноход хүн дүрст пингвин ашгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлж эх эцгийг нь баярлуулав.
Хүний заяа орхисон муу шидийн амьтан гэх үгийг ээжээсээ сонссон бүсгүй сэтгэлийн гүн шархаа даалгүй басхүү өөрийгөө хороож эх дэлхийн хөрсөнд шингэлээ.
Тосгоноос саахалтын зайтай хаваржиж байсан Дооёоогийн хув халзан ямаа ихэрлэж басхүү ямаа ч бус пингвин ч бус амьтад гарч гэнэ гэсэн яриа хаврын түймэр мэт дорнын их талаар цоролзов.
Нэгэн өглөө хонио эргэж ирсэн Дооёо хөөрхий нөгөө хоёрын маань нэг нь малын хөлд үрэгдэж орхиж мэдсэн бол гэртээ оруулаад тусдаа хайрцганд байлгадаг байж хэмээхүйд эхнэр нь нөхөр лүүгээ их муухай хялайн харж чи юу хэлнэв, аль газрын муу шидийн сүнс ирсийм билээ ашгүй нэг нь өнгөрчүү би түүнийг гэртээ оруулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй харин үлдсэн нэгийг нь араас нь тониолговол таарна хэмээхүйд Дооёо ооч сахлаа нэгэнтээ имэрснээ шуурхайлан босоод хот луугаа орж үлдсэн нэгийг нь шүүрэн авахад эх ямаа майлан түүнийг дагаж хорооны хана өөд хоёр хөлөөрөө цоройн үлдэв.
Тэрээр нэгэнт шийдсэн эр хүний ёсоор нөгөө муу төрөлт ямааны үрээ өөрийн тэжээсэн чонын бэлтрэгт амьдаар нь хаяж өгөхөд хэдий өлсөж хэзээд эзнийхээ хаяж өгсөн хоолыг доор нь тасдан иддэг ч түүнийг үл тоон гийнаж гинжээ хэмлэн байлаа.
Монголын газар доорх баялагт шунахайран хувалз мэт шигэдсэн далайн орны доншуур уурхайчны дөрвөн үрийн зуурд төөрсөн сүнс ийнхүү монгол нутгийн хүн мал  хоёрт шингэж төрөөд эмгэнэлтэйгээр төгссөн түүх энэ бөлгөө.
Харин энэ явдал намайг төрөхөөс өмнө болсон уу, амьдарч ахуйд болсон уу, буцсаны дараа болсон уу би үл мэднэ.

Ч.Мөнхбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.