Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Амжилтын гарц” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
Уртын дуу

“Амжилтын гарц” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Урлаг Урлаг30/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8bceefb4b74b9841big9940787242013-07-30-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" Олон Улсын Анхдугаар Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 3-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.

Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно. Тус кино наадмын хүрээнд Монголын кино урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд бүтээлээ танилцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой "Амжилтын гарц" тусгай хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт 10 төсөл шалгаруулах бөгөөд Монгол болон Ази, Европ, Америкаас уригдан оролцож буй нэр хүндтэй кино найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчаас мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг олгох юм.Үндсэн шаардлага Уран сайхны кино бүтээх төсөл боловсруулах, сан бүрдүүлэх , судалгаа хийх, кино зохиол бичих түвшинд ажиллаж байгаа кино найруулагч, продюсер оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд:

  1. "Улаанбаатар" Олон Улсын Кино Наадмын бүх үйл ажиллагаанд урилгаар оролцоно.
  2. Шалгарсан төслийн товч танилцуулгыг 2013 оны 10-р сарын 7-нд "Амжилтын гарц" тусгай хөтөлбөрийн хүрээнд Монгол болон Ази, Европ,Америк, Төв Азийн найруулагч, продюсер, олон улсын нэр хүндтэй кино наадам зохион байгуулагчдад танилцуулах боломжийг олгоно.

Сонгон шалгаруулах шалгуур:

  1. Уран сайхны болон баримтат кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх
  2. Уран сайхны болон баримтат кино бүтээх төсөл боловсруулах, сан бүрдүүлэх , судалгаа хийх, кино зохиол бичих түвшинд ажиллаж байгаа кино найруулагч, продюсер байх
  3. Баримтат болон уран сайхны киноны нэгээс доошгүй бүтээл туурвисан байх
  4. Олон улсын киноны төсөл хийх чадвар, боломжтой байх

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг "Улаанбаатар" Олон Улсын Кино Наадмын Уран сайхны зөвлөл хийнэ. Эцсийн дүнг 2013 оны 9-р сарын 15нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт

  1. Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу)
  2. Кино төслийн хэрэгжих төлөвлөгөө
  3. Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт
  4. Кино компани, студийн танилцуулга
  5. Урьд хийсэн бүтээлийн CD, DVD хувь

Хугацаа

  1. Өргөдлийг холбогдох материалын хамт 2013 оны 8-р сарын 26-ны дотор МУЗ-д ирүүлнэ үү.
  2. ргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 319015, 319017 утсаар болон МУЗ-ийн Хөтөлбөрийн ажилтан Б. Батгэрэлтэй [email protected] хаягаар холбогдоно уу.

Хаяг:

Монголын Урлагийн Зөвлөл ДельтаТөвийн 4 давхарт, 402 тоот /Урт цагааны зүүн урд талд/ Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас: 31901 Факс: 319015 И-мэйл: [email protected] Вэб хуудас: www.artscouncil.mn

Таныг Урлагийн Тэнгэр Ивээг

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.