Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эрдэнэцогт мэдээлнэ…” нэрийн дор бүх оддын хандивын тоглолт болно
Нийгэм

“Эрдэнэцогт мэдээлнэ…” нэрийн дор бүх оддын хандивын тоглолт болно

Урлаг Урлаг03/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0c3815fe7a5d88aoriginal495067422013-08-03-11-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч, сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 09-ний баасан гаригийн 19 цагаас “UB palace”-т болохоор болжээ. “Эрдэнэцогт мэдээлнэ…” нэрийн дор болох бүх оддын хандивын тоглолтыг “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Уг тоглолтод рок, попын болон нийтийн дууны бүх одод, хошин шогийн хамтлаг, продакшнууд, “Болор цом”-ын эзэн яруу найрагчид оролцох юм байна.

Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Монголын радио, телевизийн академи, Монголын телевизүүдийн холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сонины холбоо, Монголын сайтуудын холбоо, Монголын мэдээллийн сайтуудын ассиоциаци зэрэг хэвлэл, мэдээлллийн салбарын бүх байгууллагууд, телевиз, радио, сонин, сайтууд ”Эрдэнэцогт мэдээлнэ…” бүх оддын тоглолтыг дэмжин, хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Энэхүү тоглолтын тасалбарыг худалдан авснаар нэгэн үдшийг Монголын урлагийн ододтой хамт өнгөрөөж, сэтгэлийн таашаал эдлэхээс гадна яруу найрагч, сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд өөрийн гэсэн дэмжлэгийг үзүүлэх юм. Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулан ХААН банкинд 5031681805 тоот данс нээсэн бөгөөд 155889 тусгай дугаарт мессэж илгээж бас болох юм.

Түүнчлэн Б.Эрдэнэцогтын яруу найрагч, сэтгүүлч нөхөд нь хамтран дуудлага худалдаа зохион байгуулж андынхаа эмчилгээний зардлын тодорхой хэсгийг бүрдүүлэхээр болжээ. Үүнд нэртэй зохиолчдын эдэлж байсан үзэг, зохиолч, яруу найрагчдын гарын үсэг бүхий номыг дуудлагаар худалдах юм байна. Мөн уран сийлбэр бүхий монгол шатар, уран бичлэг, хайчилбараар бүтээсэн “Монголын нууц товчоо” болон уран зургийн бүтээл зэргийг дуудлага худалдаагаар зарж  олсон орлогыг нь Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандивлахаар болжээ. Энэ бүхнийг нэгтгэсэн дуудлага худалдааг удахгүй зохион байгуулах гэж байгаа аж. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

11/05/2026

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.